Соёл-Эрдэм дээд сургууль дараах мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна

Програм хангамж

Программ хангамж мэргэжил нь компьютерийн техник хангамж болон программ хангамжийг хэрэглэн хэрэглэгчийн тодорхойлсон бүх шаардлагыг хангасан программ хангамжийн системийг хөгжүүлэх, шинийг ирэлхийлэх, мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг бөгөөд бизнес, засгийн газар, эмнэлэг, сургууль, өөр бусад байгууллагуудын компьютерын технологийн хэрэгцээ, шаардлагыг таниж мэдэх, нууцлал хамгаалалт, аюулгүй ажилгааг хянах, хамгаалах зориулалттай бакалаврын зэрэг олгох программ юм.

Эдийн засаг

Эдийн засаг хөтөлбөрөөр бакалаврын зэрэг авсан төгсөгч нь бизнесийн болон төрийн байгууллагын аль ч түвшинд эдийн засаг, төлөвлөлт, төсвийн удирдлага-зохион байгуулалт, нягтлан бодох бүртгэл, банк санхүүгийн чиглэлээр ажиллах мэдлэг чадвар эзэмших болно.
japan

Олон улс, орон судлал /Япон/

Энэхүү мэргэжлээр төгсөж байгаа оюутнууд нь япон хэлний өндөр мэдлэгтэй, орчуулах ур чадвартай, хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь мэдлэгтэй, япон үндэстний онцлогийг ойлгож, харилцааны соёл, ёс зүйн хэм хэмжээг эзэмшсэн мэргэжилтэн болно.

Аялал жуулчлалын менежмент

Аялал жуулчлалын менежмент мэргэжил нь аялал жуулчлалын салбарын төрийн, бизнесийн, олон нийтийн, олон улсын болон үйлчилгээний байгууллагуудад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн хангах зориулалттай бакалаврын зэрэг олгох хөтөлбөр юм.

Япон хэлний орчуулагч

“Япон хэлний орчуулагч” бакалаврын хөтөлбөрөөр япон хэлний аман ба бичгийн орчуулга хийх, бие даан энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах, дорно дахины болон хэл шинжлэлийн судалгааны ажил хийх чадвартай мэргэжилтнийг академик сургалтаар бэлтгэнэ.
Яагаад заавал Соёл-Эрдэм дээд сургууь гэж

ЯПОН ХЭЛ

Япон хэлний сургалтаараа Монголдоо шилдэг "Соёл-Эрдэм" дээд сургуулийг сонгон суралцсанаар салбартаа өрсөлдөхүйц шилдэг боловсон хүчин болон бэлтгэгдэх болно

ГАДААД ХАРИЛЦАА

Манай сургууль нь оюутан суралцагч, төгсөгч нартаа Япон улсын 30 гаруй их дээд сургууль, байгууллагаас сонгон дадлага хийх болон ажиллах боломжийг олгодог.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР

"Соёл-Эрдэм" дээд сургуулийг сонгон суралцсанаар Япон улсад цалинтай дадлага хөтөлбөрт хамрагдаж сургалтын төлбөрөө 100% төлөх боломжтой.
Видео сан
Video Overlay Image
Япон улсад суралцахаар явж буй оюутнуудын сэтгэгдэл
Соёл-Эрдэм дээд сургуулийн эрдэмтэн багш нар

Соёл-Эрдэм дээд сургуулийн гадаад хамтын ажиллагаатай их дээд сургууль, байгууллагууд

Холбоо барих

    This site is registered on wpml.org as a development site.