АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ:
Магистрын хөтөлбөрт суралцагчийг “Соёл эрдэм дээд сургуулийн магистрантурт оюутан элсүүлэх, сургалт явуулах, зэрэг хамгаалах, төгсгөх журам”-ын дагуу элсүүлнэ.
Магистрын сургалт:
Соёл эрдэм дээд сургуулийн магистрын хөтөлбөрийн зорилго нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, даяаршин буй дэлхий ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий авьяас мэдрэмж, мэдлэг мэргэшилтэй судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм.
СЭДС-ийн магистрын хөтөлбөр нь судалгааны болон мэргэжлийн гэсэн 2 төрөлтэй.
Судалгааны магистрын хөтөлбөр нь судалгааны аргазүй, мэдлэг эзэмшүүлэхэд чиглэнэ. Цаашид докторын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой. Суралцах хугацаа 1.5-2 жил ба энэ хугацаанд мэргэжлийн суурь, мэргэших хичээл, эрдэм шинжилгээний ажил, магистрын ажил багцуудаас нийт 30-36 багц цаг судална.
Мэргэжлийн магистрын хөтөлбөр нь тухайн хөтөлбөрийн чиглэлийн ажил мэргэжилд бэлтгэхэд чиглэнэ. Цаашид докторын хөтөлбөрт шууд элсэн суралцахгүй, ажил мэргэжлийн нарийвчилсан мэдлэг, ур чадвар, дадал эзэмшүүлэх сургалтын агуулгатай. Суралцах хугацаа 1-2 жил ба энэ хугацаанд мэргэжлийн суурь, мэргэших хичээл, мэргэжлийн дадлага багцуудаас нийт 32-оос багагүй багц цаг судална.
Соёл-Эрдэм дээд сургууль дараах мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна