ИРЭЭДҮЙГЭЭ
ЭНДЭЭС ЭХЛЭЭРЭЙ
Япон хэлний боловсролын манлайлагч
Япон улсын 100% хөрөнгө оруулалттай Соёл Эрдэм Дээд Сургууль 1993 онд байгуулагдсан. Манай сургууль нь япон хэлний боловсролын чиглэлээр Монгол улсдаа тэргүүлэгч сургууль бөгөөд япон улсын 30 гаруй их, дээд сургуультай хамтран ажиллаж, оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсээр байна. Бид одоогийн байдлаар 1500 гаруй оюутныг төгсгөж, нийт төгсөгчдийн 40 орчим хувь нь Япон улсад суралцаж, ажиллаж байна.

Япон улсад цалинтай дадлага хий
Сард 150,000 иений (≈2.5 сая төгрөг) цалинтай практик дадлага. 2014 оноос Монгол улсад анх удаа нэвтэрсэн интерншип хөтөлбөр.
- Япон улсын зочид буудал, ресторан, халуун рашаанд дадлага
- Япон хэлний дадлага + цалин
- Япон соёл, ёс заншилтай танилцах боломж
СҮҮЛИЙН МЭДЭЭ
Эрдэм шинжилгээ2026-04-27
СОЁЛ ЭРДЭМ ДЭЭД СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2026” БАГШ НАРЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ
Соёл Эрдэм дээд сургуулийн жил бүр зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ болох “Эрдмийн чуулган-2026: Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
Амжилт2025-11-18
Япон хэлний уран илтгэлийн 31 дэх тэмцээнд оюутнууд тэргүүлэв
Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 31 дэх удаагийн тэмцээнд манай сургуулийн оюутнууд тэргүүн байр эзэлсэн.
2025-04-10
4 дэх удаагийн магадлан итгэмжлэлд оров
Манай сургууль 2025 онд 4 дэх удаагаа БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэлд орох ажиллагаа эхэллээ. 2003, 2010, 2020 онуудад тус тус амжилттай магадлан итгэмжлэгдсэн.

