“Япон орон судлал” бакалаврын хөтөлбөрөөр япон орны түүх, соёл, орон судлалын талаар мэргэжлийн түвшний өндөр мэдлэгтэй, хоёр орны харьцуулсан соёл болон иргэншлийн асуудлаар зөвлөгөө өгөх, гадаад харилцааг өргөжүүлэх, хөгжүүлэхийн талын асуудлыг шийдвэрлэх чадвартай, япон хэлний аман ба бичгийн орчуулга хийх, бие даан энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах, дорно дахины болон хэл шинжлэлийн судалгааны ажил хийх чадвартай нийгэм, хүмүүнлэгийн салбарт шаардагдах ур чадваруудыг эзэмшсэн мэргэжилтнийг академик сургалтаар бэлтгэнэ.
Энэхүү мэргэжлээр төгсөж байгаа оюутнууд нь япон хэлний өндөр мэдлэгтэй, орчуулах ур чадвартай, хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь мэдлэгтэй, япон үндэстний онцлогийг ойлгож, харилцааны соёл, ёс зүйн хэм хэмжээг эзэмшсэн мэргэжилтэн болон төгсдөг тул нийгмийн олон салбарт энэхүү мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээ харьцангуй өндөр түвшинд байна.