Соёл Эрдэм дээд сургуулийн Эдийн засаг хөтөлбөр нь 2000 оноос эхлэн хэрэгжиж өнөөг хүртэл тогтвортойгоор эдийн засгийн чиглэлийн мэрэгжилтнүүдийг бэлтгэсээр ирсэн. Эдийн засаг хөтөлбөрөөр бакалаврын зэрэг авсан төгсөгч нь бизнесийн болон төрийн байгууллагын аль ч түвшинд эдийн засаг, төлөвлөлт, төсвийн удирдлага-зохион байгуулалт, нягтлан бодох бүртгэл, банк санхүүгийн чиглэлээр ажиллах мэдлэг чадвар эзэмшсэн эдийн засагч, мөн эрдэм шинжилгээний болон сургалтын байгууллагад, сургалт судалгааны чиглэлээр ажиллах боломжтой.