Аялал жуулчлалын менежмент мэргэжил нь аялал явагддаг газарзүйн гурван орчны тээвэр, зочид буудал-зоогийн газрын үйлчилгээ, жуулчдын сонирхлыг татдаг байгалын өвөрмөц дүр төрх бүхий газрууд, хөшөө дурсгал, эртний хот суурин, уламжлалт ардын зан үйл зэрэг үйлчилгээг нэгтгэн аяллын бүтээгдэхүүн үйлдвэрлэн онлайн байдлаар жуулчдад худалдаалдаг хөгжүүлэгч байгууллага, бэлтгэн нийлүүлэгч байгууллага, дэмжигч байгууллагын үйл ажиллагааны тухай судалдаг бөгөөд аялал жуулчлалын салбарын төрийн, бизнесийн, олон нийтийн, олон улсын болон үйлчилгээний байгууллагуудад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн хангах зориулалттай бакалаврын зэрэг олгох хөтөлбөр юм.
Улс орны хөгжлийг дагаад хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээнд аялал бол зайлшгүй байх болсноор аялал жуулчлалын салбар өргөн хүрээтэй болж байна. Үүнд мэдээлэл технологи болон техник технолгийн салбарын үсрэнгүй хөгжил ч хүч нэмж байна. Аялал жуулчлалынсалбарын хөгжлийг дагаад одоо үед энэ чиглэлээр ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах зайлшгүй шаардлага тулгараад байна. Мэргэжлийн мэдлэг ур чадвартай, гадаад хэлний мэдлэгээр шаардлага хангахуйц аялалын мэргэжлийн хөтөч, туроперторын менежер, мэргэжлийн орчуулагч зэрэг албан тушаалд ажиллах боловсон хүчний эрэлт их байна.