Эрдмийн чуулган

Эрдмийн чуулган

Соёл эрдэм дээд сургуулийн эрдэм шинжилгээ инновацын бодлого гол чиглэл болсон:

  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлын тоо, чанарыг нэмэгдүүлэх, сайжруулах, эрдэмтэн судлаачдын тоог нэмэгдүүлэх
  • Судалгааны болон төслийн баг байгуулан ажиллах
  • Суурь судалгааны чиглэлийг тогтоож, судалгааны баг бүрдүүлэн эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх
  • Судалгааны шинэ орчныг бий болгох
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, багш, судлаачдын тоог нэмэгдүүлэх
  • Соёл Эрдэм дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, сурталчлах, харилцан туршлага солилцох, залуу судлаачдыг дэмжих зэрэг заалтыг хэрэгжүүлэх, биелүүлэх үүднээс Соёл эрдэм дээд сургуулийн “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлыг дотоодын болон олон улсын хэмжээнд тогтмол зохион байгуулсаар ирлээ.

Соёл эрдэм дээд сургуулийн “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлын нийтлэг шаардлага нь:

  1. Тус сургуулийн багш нарын болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран гүйцэтгэсэн судалгааны ажил байх 1.
  2. Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг судалж дэвшүүлсэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдолтой сэдэв байх
  3. Бүтээлийг Соёл эрдэм дээд сургуулийн эрдэм шинжилгээний бүтээл бичих зааврын дагуу бичсэн байх
  4. Илтгэл нь шинжлэх ухааны үнэн зөв баримт бүхий, асуудал дэвшүүлсэн, эшлэл, ном зүй нь судалгааны ажлын шаардлага хангасан, оюуны өмчийн хууль, эрх зүйд нийцсэн байх.
  5. Илтгэл бүр Ppt үзүүлэнтэй байна. Илтгэх хугацаа 15 -20 мин
  6. Зөв бичих дүрмийн алдаагүй байх

Үүнээс гадна Соёл эрдэм дээд сургууль Япон улсын Оберлин их сургуультай хамтран хоёр жилд нэг удаа олон улсын Эрдмийн чуулган, симпозиумыг зохион байгуулдаг бөгөөд 2024 онд 7 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлаа амжилттай зохион байгуулсан билээ. Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эрдэм шинжилгээний өгүүлэл болгон, Соёл эрдэм дээд сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн III боть (2025)-д нийтлэв.