Эрдэм шинжилгээний бүтээл

Эрдэм шинжилгээний бүтээл

СЭДС нь эрдэм шинжилгээний ажлын чанар ур өгөөжийг дээшлүүлэх, магистрант, докторантын элсэлт, сургалт судалгааны сэдвийн чиглэлийг эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, салбарын шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх байдалтай нягт уялдуулахад анхаарч, Соёл эрдэм дээд сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийг хэвлэн нийтлэх, профессор-багш нарын эрдэм шинжилгээний ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, тэнхимийн багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажил бичих, судлаач багш нарыг гадагшаа таниулах, судлаач багш, оюутанд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Бид 2023 онд “Эрдэм шинжилгээний бичиг” цувралынхаа редакцын зөвлөлөө шинээр байгуулж, эрдэм шинжилгээний цуврал бичигт тавигддаг нийтлэг шаардлага, олон улсын стандарт, арга зүйн дагуу цувралын бүтэц зохиомжоо боловсруулан, жилд хоёр боть [дугаар]- ийг хэвлэн нийтлэхээр төлөвлөлтөө зохион байгуулан ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар 4 боть нийтлэгдэж, нийтийн хүртээл болоод байна.

Улмаар манай “Эрдэм шинжилгээний бичиг” цуврал дотоодын болон гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдийн судлаачдын хүлээн зөвшөөрсөн цуврал болоод байгаа билээ.

Соёл эрдэм дээд сургууль нь судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд багш бүр судалгааны ажил хийх, түүнийхээ үр дүнг олон нийтэд түгээх, багш бүр сургуулийнхаа эрдэм шинжилгээний бичигт өгүүллээ нийтлүүлэх байдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор сэтгүүлийн чансааг дээшлүүлэх зорилгоор ШУА-ийн хянан магадалгаа бүхий сэтгүүлийн бүртгэл орох, Монголын эрдэм шинжилгээний сэтгүүл цувралын цахим платформ mongolianjol.org-д бүртгүүлэх зорилготой ажиллаж байна.