Соёл эрдэм дээд сургууль нь сургалтын үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагаа эрхэлж, үр дүнг сургалт үйлдвэрлэлд нэвтрүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд хувь нэмэр оруулахаар бодлого, төлөвлөлт хийж, удирдлага, дэд бүтцийн асуудлыг бодлогоор дэмжин ажилладаг болно. Тийм ч учраас СЭДС-аас 2022-2027 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө, 2025-2030 он хүртэлх Хөгжлийн бодлого, Соёл эрдэм дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хөгжлийн суурь баримт бичгээ баталж, эрдэм шинжилгээ, инновацын үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн ажиллахаар төлөвлөн, эрдэм судлалын өрсөлдөөнт орчин бий болгож, тэргүүлэх чиглэлээрээ мэдлэг бүтээх, дамжуулах үйл ажиллагааг эрчимжүүлэхээр хэтийн төлөвлөлтдөө тусгаснаар судалгааны ажлын тэргүүлэх чиглэлтэй байж, сургалт судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулах, эрдэм судлалын ажлыг дэмжих тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна.
Соёл эрдэм дээд сургуулийн болон Соёл эрдэм дээд сургуулийн
мэргэжлийн тэнхимийн судалгааны тэргүүлэх чиглэл |
||
Соёл эрдэм дээд сургууль: | ||
1. Япон хэл утга зохиол судлал, орчуулга зүй
2. Мэдээлэл харилцааны технологи 3. Монгол судлал, Монгол утга зохиол судлал |
||
Гадаад хэл шинжлэлийн тэнхим: | Мэдээллийн технологийн тэнхим: | Ахисан түвшний салбар: |
1. Япон хэл утга зохиол судлал
2. Япон монгол, Монгол япон хэлний орчуулга зүй 3. Япон хэл заах арга 4. Япон хэл соёл судлал 5. Монгол Япон, Япон Монголын харилцаа судлал 6. Япон орон судлал |
1. Сүлжээний аюулгүй байдал
2. Программын хэрэглээ 3. Автоматжуулалт |
1. Япон хэл утга зохиол судлал
2. Япон монгол, Монгол япон хэлний орчуулга зүй 3. Япон хэл заах арга 4. Япон хэл соёл судлал 5. Монгол судлал, Монгол утга зохиол судлал |
Соёл эрдэм дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны бодлого, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд дэд бүтцийг бий болгон, бодлогоор дэмжин ажиллаж, хөгжлийн дэд хөтөлбөрүүдээр дамжуулан, төвүүдийн үйл ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байна.
Соёл эрдэм дээд сургуулийн удирдлагын зүгээс эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын бодлого хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтцийг бий болгон холбогдох бодлого, эрх зүйн зохицуулалтын хүрээнд дэмжин ажиллаж байна
Соёл эрдэм дээд сургуулийн судалгаа, инновацын тэргүүлэх чиглэл нь Монгол орны хөгжлийн асуудал, Мэдээллийн технологийн шийдвэрлэх асуудлууд, Монгол судлал, Монгол дахь Япон судлалын асуудлууд, Монгол утга зохиол судлалын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бөгөөд сургуулийнхаа боловсролын тогтолцооны уялдаа холбоог сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн өндөр чадвар эзэмшүүлэх, хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг иргэний нийгмийг бүтээх Mонгол улсын тогтвортой хөгжил, нийгэм эдийн засгийн хөгжилд их дээд сургуулийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, их дээд сургууль болон үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ахисан түвшний хөтөлбөрийн чанарыг сайжруулах, чадвартай судлаачдыг бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх замаар байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйл хөгжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацыг ногоон хөгжлийг дэмжихэд өөрийн сургуулийн хувь нэмрийг оруулахад чиглэгдэж байгаа юм.
Эрдэм шинжилгээ судалгааны төв нь эрдэм шинжилгээний ажлын чанар ур өгөөжийг дээшлүүлэх, магистрант, докторантын элсэлт, сургалт судалгааны сэдвийн чиглэлийг эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, салбарын шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх байдалтай нягт уялдуулахад анхаарч, Соёл эрдэм дээд сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийг хэвлэн нийтлэх, профессор-багш нарын эрдэм шинжилгээний ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, тэнхимийн багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажил бичих, судлаач багш нарыг гадагшаа таниулах, судлаач багш, оюутанд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.