Сургалт

Сургалт

 

Бакалаврын шинэчилсэн хөтөлбөрийн зорилго, зорилтууд:

 

023101-Гадаад хэлний орчуулга сургалтын хөтөлбөр:

Хөтөлбөрийн зорилго

Гадаад хэлний орчуулга бакалаврын хөтөлбөрийн хүрээнд япон хэл, соёлын чиглэлээр мэргэшиж, япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT)-ын N1, N2 түвшний мэдлэг чадвартай, япон хэлээр аман ба бичгийн орчуулга хийх, хэл шинжлэл, орчуулга судлалын онол, арга зүйн хүрээнд судалгааны ажил хийх, төсөл дээр ажиллах чадвартай, нийгэм, хүмүүнлэгийн салбарт, орчин үеийн мэргэжилтэнд тавигдах шаардлагад нийцсэн эерэг хандлага, ур чадваруудыг эзэмшсэн мэргэжилтнийг академик сургалтаар бэлтгэнэ.

Хөтөлбөрийн зорилтууд:

Зорилт 1. Суурь мэдлэг эзэмшүүлэх

 

Орчин цагийн япон хэлийг чөлөөтэй ашиглах үндэс болохын хувьд  япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын NI, N2 хүртэлх түвшний үгийн сан, хэл зүйн мэдлэг, унших, ярих дадал чадварыг эзэмшүүлэх

Зорилт 2. Мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх

Нийгэм ахуйн өргөн хүрээтэй сэдвээр  хоёр хэлний аман болон бичгийн орчуулгын суурь дадал чадвар эзэмшүүлэх

Зорилт 3. Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь болон мэргэжлийн мэдлэг эзэмшсэний үндсэн дээр япон судлал, харьцуулсан болон япон хэл шинжлэл,орчуулга судлалын тодорхой сэдвээр байгаль,нийгэм, хүмүүнлэгийн шинжлэлийн ухааны зааг дээр мэдээллийн сан бүрдүүлэх, баримт мэдээлэл боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх,үр дүнг танилцуулах, ашиглах чадвар эзэмшүүлэх

Зорилт 4. Харилцаа төлөвлшил

Үндэсний болон хүн төрөлхтний нийтлэг соёл, ёс суртахуун ,ёс зүйн хэм хэмжээг эзэмшиж, оюуны болон бие бялдрын хөгжлийн хувьд өөрийгөө цааш хөгжүүлэх эерэг хандлага,идэвхтэй сэдэл төлөвшүүлж,тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бие хүн ий суурь чадвар эзэмшүүлэх

101501-Аялал жуулчлал сургалтын хөтөлбөр:

 

Аялал жуулчлал сургалтын хөтөлбөр нь Монгол улсын засгийн газраас баталсан эрэлттэй мэргэжлийн жагсаалтанд орсон.

 

Хөтөлбөрийн зорилго

 

Аялал жуулчлалын салбарт мэргэжлийн  өндөр түвшний мэдлэг, ур чадвартай, ёс зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, олон улсын түвшний стандарт хангасан мэргэжилтэн бэлтгэх

Хөтөлбөрийн зорилтууд:

Зорилт 1. Салбарын суурь мэдлэг эзэмшүүлэх

Аялал жуулчлалын үндсэн ойлголт, онол ,түүх, төрөл зүйл хөгжлийн чиг хандлагыг судлана

Зорилт 2. Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх

Аялал зохион байгуулах, хөтөч хийх, үйлчилгээ үзүүлэх, аялалын төлөвлөлт хийх чадварыг хөгжүүлнэ

Зорилт 3. Гадаад хэлний мэдлэг сайжруулах

Япон болон англи хэлний мэдлэгийг аялал жуулчлалын мэргэжилтний түвшинд эзэмшүүлнэ.

Зорилт 4. Ёс зүй харилцаа соёлын төлөвшил

Үйлчлүүлэгчтэй зөв харилцах, олон үндэстний соёлд нийцэх чадварыг эзэмшүүлнэ

Зорилт 5. Байгаль орчин, тогтвортой аялалын мэдлэг эзэмшүүлэх

Аялал жуулчлалын маркетинг, санхүү, менежментийн үндсэн мэдлэгийг эзэмшүүлнэ

Зорилт 6. Туршлага дээр суурилсан сургалт

Дадлага, кейс судалгаа, бодит төсөл дээр ажиллуулах замаар хэрэглээний чадварыг эзэмшүүлнэ

 

022203-Олон улс, орон судлал

Хөтөлбөрийн зорилго

Олон улс, орон судлал  хөтөлбөр нь Япон орон болон олон улсын улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн харилцааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, олон улсын харилцаанд ажиллах чадвартай, мэдлэг ур чадвар,  ёс зүй хосолсон мэдлэгтэй, бусад улс орны нийгэм улс төр, угсаатан зүй, хэл шинжлэл болон бусад онцлогийн талаар судалгаа хийж  нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, амьдралын идэвхтэй байр суурьтай, иргэн болж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол аргазүйн мэдлэг, чадвар, соёлыг төлөвшүүлсэн  мэргэжилтэн бэлтгэнэ.

Хөтөлбөрийн зорилтууд:

Зорилт 1. Олон улсын харилцааны онол, ойлголт олгох

Улс төр судлал, олон улсын эрх зүй, дипломат ёс зүй, улс төрийн хэлэлцээр хийх чадвар, олон үндэстний орчинд ажиллах соёлын мэдрэмж, харилцааны чадвар, олон улсын байгууллагуудын талаар онолын мэдлэг эзэмшүүлнэ. Гадаад хэл түүний дотор япон хэл, соёлын чиглэлээр мэргэшсэн JLPT –ийн N1, N2 мэдлэгтэй байна.

Зорилт 2. Бус нутгийн орон судлалын мэдлэг олгох

Тухайн бүс нутгийн (япон орны болон бусад орны) түүх соёл, нийгэм улс төр, эдийн засгийн онцлогийг судлана.

Зорилт 3. Шүүмжлэлт сэтгэлгээ, судалгааны арга барил эзэмшүүлэх

Нийгмийн ухааны судалгааны арга зүй, дата шинжилгээ, бодлого боловсруулах чадварыг хөгжүүлнэ

Зорилт 4. Практик туршлага олгох

Судалгааны төсөл, бодлого судлалын дадлага, олон улсын байгууллагуудтай хамтарсан хөтөлбөрт оролцох боломж олгоно.

 

061302-Программ хангамж

 

Хөтөлбөрийн зорилго

Шинжлэх ухааны мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэг эзэмших, программ хангамж болон систем инженерчлэлийн аливаа бүтээгдэхүүнийг зохиомжлон бүтээх, хэрэглэх шийдэл гаргах, англи, япон хэлтэй, бие даах суралцах чадвартай инженерийг бэлтгэнэ.

Зорилт 1: Суурь мэлэг эзэмшүүлэх

Суурь шинжлэх ухаан болон мэдээллийн технологийн мэдлэгийг эзэмшиж, инженерчлэлийн тодорхой асуудлыг онолын түвшинд ойлгож шийдвэрлэх чадвартай болох.

Зорилт 2: Мэргэжлийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх

Программ хангамжийн инженерчлэлийн шийдлийг зохиомжлох, хөгжүүлэх, хэрэглэх ур чадвар эзэмшиж, байгальд ээлтэй, нийгмийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн бүтээх дадалтай болох.

Зорилт 3: Бусад чадвар

Харилцааны соёл, мэргэжлийн ёс зүй, багаар ажиллах чадвар эзэмшиж, олон улсын орчинд зохицон ажиллах, хамтын шийдвэр гаргах соёлд суралцах.

Зорилт 4: Харилцааны соёл төлөвшүүлэх

Бие даан суралцах, гадаад хэлний (англи, япон) мэдлэг эзэмших, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн хариуцлагатай хандлага төлөвшүүлэн хувь хүний хөгжлийг тасралтгүй дээшлүүлэх.

 

031101-Эдийн засаг

 

Хөтөлбөрийн зорилго

Эдийн засгийн ухааны онол, арга зүйд суурилсан, олон улсын болон үндэсний түвшний эдийн засгийн асуудлыг судлах, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Хөтөлбөрийн зорилтууд:

 

Зорилт 1. Онолын суурь мэдлэг эзэмшүүлэх

 

Микро болон макро эдийн засгийн үндсэн ойлголт, зарчмуудыг эзэмшүүлэх, эдийн засгийн түүх, хөгжлийн үе шатуудыг ойлгоно.

 

Зорилт 2. Анализ хийх, бодлого боловсруулах, үнэлэх чадвар эзэмшүүлэх

 

Эдийн засгийн тоон болон чанарын судалгааны аргууд, статистик мэдээлэл боловсруулах аргуудыг ойлгох, нөлөөлөл судлах, үнэлэх чадвар, шийдвэр гаргах чадвар эзэмшинэ.

 

Зорилт 3. Ёс зүй, хариуцлага төлөвшүүлэх

 

Ёс зүйтэй, хариуцлагатай, манлайлагч болгон төлөвшүүлнэ.

 

Зорилт 4. Олон улсын түвшний чадвар эзэмшүүлэх

 

Гадаад хэл дээр мэргэжлийн мэдээлэл боловсруулах, гадаад эдийн засгийн практик, туршлага судлах чадвар эзэмшүүлнэ.

 

Элсэлт бүртгүүлэх