Шилийн Булаг жуулчны бааз

Шилийн Булаг жуулчны бааз

Дадлага зохион явуулах

СЭДС нь дадлагын бааз болох сургуулийн дэргэдэх “Шилийн булаг” жуулчны баазтай бөгөөд тус жуулчны бааз дээр жил бүрийн зун оюутан суралцагчид танилцах болон үйлдвэрлэлийн дадлагаа хийдэг.

Япон хэл, соёлын мэдлэг, чадварыг сайжруулахын тулд тус сургуульд сурч байгаа бүх мэргэжлийн оюутнууд жуулчны бааз дээр японы оюутнуудтай хамтарсан дадлага хийх,  жуулчидтай ажиллах зэргээр хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой байдаг. Энэ үйл ажиллагааг албажуулж, зохион байгуулалтыг сайжруулахын тулд журам гарган мөрдөн ажиллаж байна.

Япон улсаас амрагчид ирж амардаг тул оюутнуудад хэлний практик дадлага болдог сайн талтай. Шилийн булаг жуулчны бааз Улаанбаатар хотоос зүүн зүгт  62 км Төв аймгийн Эрдэнэ сум дахь Баяндаваагийн аманд байрладаг. Нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авах гэр буудал 150 хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторантай.  СЭДС-ийн оюутнууд жуулчны бааз дээр дадлага хийх хугацаандаа япон жуулчидтай шууд харьцаж, хэлний мэдлэгээ бататгахаас гадна монгол ахуй соёлтой танилцаж, сурч мэддэг нь ихээхэн давуу тал болдог. Үүнд: Морь, тэмээ барих, унах, монгол гэр барих, буулгах, тараг сүү боловсруулах гэх мэт монгол ахуй соёлтой танилцдаг. Мөн өөрсдийн гараар тарьсан хүнсний ногоогоор хоолоо бэлдэж иддэг нь цаашдаа ногоо тарьж, арчлах хүсэл эрмэлзэлтэй болдог.