Цахим сургалт Moodle
Соёл Эрдэм коллеж нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан сургалтыг
хэрэгжүүлэх зорилгоор Moodle цахим сургалтын системд суурилсан сургалтын орчныг амжилттай нэвтрүүлээд байна.
ЦАХИМ СУРГАЛТЫН БОЛОМЖ
Коллеж нь дараах түвшний сургалтыг цахимаар бүрэн болон хосолсон хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой болсон:
-
-
- Бакалаврын түвшин
- Магистрын түвшин
Цахим сургалтын системийг ашигласнаар суралцагчид:
-
-
- Хаанаас ч, хүссэн үедээ хичээлийн материалаа судлах
- Суралцах үйл явцаа өөрийн хурдаар зохион байгуулах
- Цахим контент, бичлэг, даалгавар, шалгалтад орон зай, цаг хугацаанаас хамааралгүй нэвтрэх боломж бүрдэж байна.
ЦАХИМ ОРЧИНД ХИЧЭЭЛ ЗААХ БОЛОМЖТОЙ ТЭНХИМҮҮД
Япон хэлний тэнхим
Япон хэлний тэнхимийн хичээлүүдийг:
- Цахим лекц
- Видео хичээл
- Сонсгол, ярианы дасгал
- Онлайн шалгалт, үнэлгээ зэрэг хэлбэрээр бүрэн цахимаар зохион байгуулах нөхцөл бүрдсэн.
Мэдээллийн технологийн тэнхим
- Мэдээллийн технологийн тэнхимийн сургалтыг:
- Програмчлалын хичээл
- Мэдээллийн систем, веб технологи
- Дадлага, бие даалтын ажил
- Онлайн үнэлгээ, тест зэргийг цахим орчинд үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болсон.
ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ
- ✔ Moodle-д суурилсан найдвартай платформ
- Лекц, даалгавар, шалгалт, үнэлгээ нэгдсэн орчин
- Багш–оюутны харилцааг форум, чат, видео хичээлээр дэмжих
- Суралцах явцыг хянах, тайлагнах боломж
- Бакалавр, магистрын сургалтад тохирсон бүтэц
СУРАЛЦАГЧДАД НЭЭГДЭЖ БУЙ ШИНЭ БОЛОМЖ
Соёл Эрдэм коллежийн цахим сургалтын систем нь:
- Ажил, амьдралтайгаа хослуулан суралцах
- Алслагдсан бүс нутгаас дээд боловсрол эзэмших
- Мэргэжлээ дээшлүүлэх, дахин суралцах тэгш боломжийг бүрдүүлж байна.
