Соёл Эрдэм дээд сургуулийн оюутны байгууллага нь 2000 онд байгуулагдсан бөгөөд СЭДС-ийн Оюутны зөвлөлийн дүрэм, төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу оюутнуудын нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах үйл ажиллагаагаа явуулдаг оюутны өөрөө удирдах байгууллага юм.
Оюутны зөвлөл нь нийт оюутныг төлөөлөн тэдний эрх ашгийг хамгаалж, хүсэл эрмэлзэлд нь тулгуурлан үйл ажиллагаа зохион байгуулах эрхэм зорилготой. Оюутан суралцагчдын сурч боловсрох үйл ажиллагааг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, соёл, урлаг, спортын арга хэмжээ, зан заншилаа дээдлэх, төлөвшил, ёс зүйг дээшлүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг багш, оюутнуудтай хамтран зохион байгуулдаг.
Оюутныг суралцаж байх хугацаанд нь судалгаа, шинжилгээний ажил эрхлэх дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээний чуулганд илтгэл хэлэцүүлэх, бүтээлийн үзэсгэлэнд оролцох гэсэн ажлуудыг зохион байгуулдаг.
Оюутны зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээ:
Явган аялал
Соёл Эрдэм дээд сургуулийн нийт оюутан суралцагчид “Шилийн булаг” жуулчны бааз руу жил бүр явган аялал зохион байгуулдаг.
“Бүнкёосай” Урлагийн наадам
Соёл Эрдэм дээд сургууль “Бүнкёосай” урлагийн наадмыг 1998 оноос өнөөг хүртэл жил бүр зохион байгуулж байна. Уг урлагийн наадам япон соёл, япон хэлийг хэрхэн сурч мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ юм. Үйл ажиллагааны хөтөлбөрт:
гэсэн арга хэмжээнүүд ордог.
Монгол улсад суугаа Япон улсын бүрэн эрхт элсчин сайд, япон улсаас монголд ажиллаж байгаа мэргэжилтэн,монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудын төлөөллүүд ирж сонирхон үздэг.
Спортын арга хэмжээ
Соёл Эрдэм дээд сургуулийн спортын өдөрлөгөөр багш, оюутнуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулдаг.