СЭДС-ийн болон СЭДС-ийн мэргэжлийн тэнхимийн судалгааны тэргүүлэх чиглэл нь

Япон хэл утга зохиол судлал, орчуулга зүй

Мэдээлэл харилцааны технологи

Монгол судлал, Монгол утга зохиол судлал
билээ. Эл чиглэлийнхээ хүрээнд Эрдэм шинжилгээ сургалтын онол, арга зүй, багш оюутны мэдлэг мэргэжлийг гүнзгийрүүлэх хамтарсан судалгаа хийх хамтын ажиллагааг бодитойгоор хэрэгжүүлэх үүднээс 2026.04.24-ний өдөр ОХУ-ын Нийгмийн ухааны академийн жинхэнэ гишүүн, ОХУ-ын болон Буриад улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Буриад улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын Төрийн шагналт. “Их Монгол улсын 800 жилийн ой медальт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Марина Намжиловна Балдано, Өвөр Монголын багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн багш Хэл бичгийн ухааны доктор, профессор, Докторын жолоодогч Ц.Цолмон, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн Түүх судлалын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Кириченко Светлана Викторовна нарт Соёл Эрдэм дээд сургуулийн Монгол судлал, Хүмүүнлэгийн ухааны профессорын багийн гишүүний гэрчилгээ гардуулав.
СЭДС-ийн Профессорын багийн гишүүнээр сонгогдсон Марина Намжиловна Балдано, Ц.Цолмон, Кириченко Светлана Викторовна нартаа Эрдэм шинжилгээ ажил үйлсийн өндөр амжилт хүсье.
-
-
СЭДС-ийн Профессорын багийн гишүүн доктор, профессор Марина Намжиловна Балдано
-
-
СЭДС-ийн Профессорын багийн гишүүн доктор, профессор Ц.Цолмон
-
-
СЭДС-ийн Профессорын багийн гишүүн доктор, профессор Кириченко Светлана Викторовна