Соёл Эрдэм дээд сургуулийн жил бүр зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ болох “Эрдмийн чуулган-2026: Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн хурал нь нэгдүгээрт, Соёл Эрдэм дээд сургууль байгуулагдсаны 30 жилийн ойд зориулагдсанаараа, хоёрдугаарт зөвхөн сургуулийн багш нарын хүрээнд бус ШУТС, СЭЗИС зэрэг дотоодын, Өвөр Монголын багшийн их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэн зэрэг гадаадын их дээд сургуулийн багш, эрдэм судлал төв, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцож олон улсын хэмжээнд болсноороо онцлог байлаа.
Соёл эрдэм дээд сургуулийн захирал доктор, профессор Д.Эрдэнэчимэг хурлыг нээж хэлсэн үгэндээ, СЭДС-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, профессорын багийн үйл ажиллагааны талаар болон тус сургуулийн эрдэм судлалын ажлын сүүлийн үеийн амжилтаас онцлон дурдаж, тус сургуулийн эрдэм судлалын ажлын сүүлийн үеийн амжилтаас онцлон тэмдэглэж, өнөөдрийн хурлын илтгэлүүд СЭДС-ийн Эрдэм шинжилгээний бичиг цувралыг VI ботид нийтлэгдэх, сургуулийн веб сайтад тавигдаж олны хүртээл болохыг тэмдэглэлээ.
Соёл эрдэм дээд сургуулийн УЗ-ийн дарга Макихара Соичи хуралд оролцогч эрдэмтэн багш нарт баярын мэнд дэвшүүлэн амжилт хүсэхийн сацуу Соёл эрдэм дээд сургуулийн профессорын багийн гишүүдэд гэрчилгээ гардуулав.
Соёл Эрдэм дээд сургуулийн “Эрдмийн чуулган-2026: Багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд СЭДС-ийн тэнхимийн эрхлэгч, докторант М.Мөнхцэцэг “Япончуудын тооны бэлгэдлийн тухай” Ахисан түвшний сургалтын албаны дарга, Хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Пүрэвсүрэн “Дээд боловсролын экспортын зарим асуудалд” ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн ухааны доктор, профессор М.Н.Балдано “Монгол дахь улс төр, шашны институцийн өөрчлөлт” (1921–1930-аад он), Өвөр Монголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Цолмон “Сайчунгагийн уран бүтээл дэх эмэгтэй дүрийн архетипийн шинжлэл”, СЭДС-ийн Түүх, аялал жуулчлалын багш, Түүхийн ухааны доктор, профессор Н.Галиймаа “XX-XXI зууны үргэлжилсэн үгийн зохиолд монгол эмэгтэй дүрийн хувьслыг харуулсан нь: (Д.Нацагдорж, С.Эрдэнэ, Ч.Лодойдамба болон орчин үеийн зохиолчдын бүтээлээс жишээлэн)” ШУТИС-ийн НХС, ТСАЖ-ын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Г. Наран-Оюун “Монголын аж үйлдвэрийн хөгжилд ЭЗХТЗ-ийн орнуудын гүйцэтгэсэн үүрэг,түүхэн ач холбогдол (1962-1992 он) СЭДС-ийн Гадаад хэлний орчуулагчийн тэнхимийн багш Асами Коичиро “Япончуудын үчи ба сото”, ШУТС-ийн МХТС Кибер аюулгүй байдлын тэнхимийн багш, магистр Н.Даваасүрэн “Том хэлний загвар дахь trigger-д суурилсан өгөгдөл хордуулах халдлагын туршилтын судалгаа”, СЭЗИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Хэл бичгийн тэнхимийн эрхлэгч, Хэл бичгийн ухааны доктор С.Цоморлиг Өвөр Монголын орчин үеийн яруу найраг”(Монгол Улсын яруу найргийн нөлөөллийн хүрээнд) ШУТС-ийн МХТС Кибер аюулгүй байдлын тэнхимийн багш, магистр Б.Ундрал “ЕБС-ийн багш, сурагчдын кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх арга зам” ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Түүхийн ухааны доктор С.В.Кириченко “Латин, Ламаизм ба Уран зохиол: 1920, 1930-аад оны Монголд болсон соёлын хувьсгалд Зөвлөлтийн нөлөө”, СЭДС-ийн багш М.Удвал “Gen Z үеийн суралцагчдад ханз заах арга зүйн онцлог (анхан шатны түвшинд)”, СЭДС-ийн Мэдээллийн технологийн тэнхимийн багш, дэд профессор Б.Мөнхчимэг “Дээд боловсрол дахь хиймэл оюуны нөлөө ба Moodle системд хиймэл оюуныг нэгтгэх боломж”, СЭДС-ийн Мэдээллийн технологийн тэнхимийн багш Н.Чулуунбаатар “Тархмал байршил бүхий мэдрүүрийн сүлжээг (USN) хүний зүрхний алсын оношлогоонд хэрэглэх нь” ШУТС-ийн МХТС Кибер аюулгүй байдлын тэнхимийн багш, Техникийн ухааны доктор Д.Бямбадорж “Монгол Улсын кибер аюулгүй байдлын цаашдын чиг хандлага эрсдэл, бууруулах боломж” зэрэг илтгэл хэлэлцүүлэв.
Соёл Эрдэм дээд сургуулийн “Эрдмийн чуулган-2026: Багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн нийт багш нарынхаа эрдэм судлалын ажилд нь улам их амжилт олохыг хүсэн ерөөе.