Элсэлт

Элсэлт

Соёл Эрдэм дээд сургуульд 2025-2026 оны хичээлийн

жилд шинээр оюутан элсүүлэх журам

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4,18.5, 18.6 дахь заалт, Боловсролын сайдын 2024 оны 03 сарын 20-ний өдрийн А/143 дугаар тушаал,  2024 оны 12 дугаар  сарын 05-ны өдрийн “ Босго оноог тогтоох тухай” А/228 дугаар тушаал, СЭДС-ийн захиралын 2024 оны 1 сарын 3-ны өдрийн 01/01 тоот тушаалыг мөрдлөг болгон сургуулийн элсэлтийн комисс ажиллана.

Ерөнхий шаардлага:

  1. Соёл Эрдэм дээд сургууль нь дэд бакалавр болон бакалаврын дараах хөтөлбөрөөр оюутан

элсүүлнэ.

 

 

Хөтөлбөр

Элсэлтийн ерөнхий шалгалт 1 Элсэлтийн ерөнхий шалгалт 2  

Нэмэлт тайлбар

Хичээлийн нэр Оноо Хичээлийн нэр Оноо
 

1

Гадаад хэлний орчуулга (023101) Англи хэл

Нийгэм судлал

490 Математик

Монгол хэл

490  

 

2

Орон судлал

(022203)

Англи хэл

Орос хэл

490 Нийгэм судлал

Түүх

490  

 

3

Эдийн засаг

(031101)

Математик 490 Физик

Англи хэл

490  

 

4

Програм хангамж (061302) Математик

Физик

490 Нийгэм судлал

Англи хэл

450 Засгийн газрын 115-р тогтоолоор батлагдсан ЭРЭЛТТЭЙ мэргэжлийн жагсаалтад багтсан
 

5

Програм хангамж 2+2 (061302) Математик

Физик

490 Нийгэм судлал

Англи хэл

450
 6 Аялал жуучлал (041304) Математик

Монгол хэл

490 Нийгэм судлал

Англи хэл

490

 

  1. Соёл Эрдэм дээд сургуулийн Удирдах зөвлөлөөр элсэлтийн хяналтын тоог тогтоосон байна.
  2. Захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс элсэлттэй холбоотой үйл ажиллагааг хариуцаж зохион байгуулна.

 

Элсэгчдэд тавих шаардлага

  1. Хоёроос багагүй хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалтад 490 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд Соёл Эрдэм дээд сургуульд элсэх болзлыг ханагасан гэж үзнэ.
  2. Элсэн суралцах мэргэжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн дэд бакалавр болон бакалаврын боловсролын чиглэлээсээ өөр чиглэлээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол сургуулийн элсэлтийн комисст хандана.
  3. Болзол хангасан элсэгчийг хаврын элсэлт 2025.06.16-наас 2025.09.01-ний хооронд, нэмэлт элсэлт 2025.10.31-нийг хүртэл Соёл Эрдэм дээд сургуулийн хичээлийн байранд бүртгэнэ.
  4. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Элсэхийг хүссэн өргөдөл
  • ЭЕШ-ын онооны батламж бичиг
  • Хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг 6 хувь
  • Сургалтын төлбөр төлсөн баримт (Оюутны хөгжлийн зээлийн сангийн зээл болон буцалтгүй тусламж зэрэгт хамрагдах хүсэлтэй бол холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж сургалтын албанд 2025.08.31-ний дотор бүрдүүлж өгнө.) Дансны дугаар: ХХБ 499034349
  • Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийн эх хувьтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
  • Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг. Дансны дугаар: ХХБ 499034349
  1. Соёл Эрдэм дээд сургуульд элсэхийг хүссэн гадаадын иргэнийг Боловсрол Шинжлэх Ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/143 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.3 дугаар зүйлийн заалтын дагуу элсүүлнэ.

Гадаадын иргэн элсэгч нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Монгол хэлний мэдлэг, чадварын шалгалт өгсөн байх
  • Монгол хэлний түвшин тогтоох шалгалтын шаардлага хангаагүй бол монгол хэлний бэлтгэл ангид суралцана.
  • Тухайн улсдаа элсэлтийн шалгалт өгсөн бол Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар оноог дүйцүүлж, тооцуулсан байх.