ОБЕРИН ИХ СУРГУУЛЬ

ОБЕРИН ИХ СУРГУУЛЬ

Соёл Эрдэм дээд сургууль нь Япон улсын Оберин их сургуультай 2009 оноос эхлэн хамтын үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, оюутан солилцооны хөтөлбөрийг өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна.
Оберин их сургууль нь Японы Токио хотын Мачида мужид 1966 онд Сакура модны төгөл дунд анхны төв сургуулийнхаа шавыг тавьсан байна. Оберин сургуулийн нэр нь “Үзэсгэлэнт сакуран төгөл” гэсэн утгатай юм. Оберин академийг үндэслэгч Шимизү Ясүзо нь Бээжинд багшаар очоод байх үедээ тэртээ 1921 онд Бээжин хотын ядуу бүс нутгийн иргэдэд зориулж уншиж бичиж сурах сургуулийг нээж байсан юм. Энэ нь хожмоо тус сургуулийн эхлэл болсон гэж үздэг.

              Тус сургууль 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хамтын ажиллагааны олон ажлыг манай сургуультай зохион байгуулан ажиллаж байна. Манай сургууль жил бүр 4 оюутан “Оберлин” их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцуулдаг. 2011 оноос эхэлсэн тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан сурахаар 20 гаруй оюутан тус сургуулийг зориод байгаа юм. Энэ жил гэхэд л Б.Алтаннаран, Намуундарь, Түмэн, Солонго нар тус сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар зориод байна.
Япон Улсын Оберин Их Сургуулийн оюутнууд Соел Эрдэм дээд сургуулийн оюутнуудтай байгаль экологийн судалгааны хүрээнд зуны улиралд 10 хоногийн дадлагыг Төв аймгийн Эрдэнэ суманд орших байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар болох “Шилийн булаг” жуулчны бааз дээр жил бүр хийдэг. Энэхүү уламжлалт хамтын дадлагаар нарны эрчим хүчийг ашиглан туршилт судалгааг хийн цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгох эх үүсвэрийг нээн гаргасан юм. Мөн сайн дурын үйл ажиллагааг идэвхжүүлэн онгон байгалиа хайрлан хог, бохирдлыг нь цэвэрлэх, гол усыг хамгаалах өргөн хүрээтэй арга хэмжээг зохион байгуулдаг.

Оберин их сургууль, Соёл Эрдэм дээд сургууль нь оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхээс гадна, хоёр орны хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний судалгаа, боловсролын салбарын ажлыг сайжруулах зорилгоор 2011 оноос эхлэн хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах болсон юм. Тус олон улсын бага хурал нь жил бүр хоёр оронд ээлжлэн зохион байгуулагддаг онцлогтой.

Оберин их сургуулийн вэб хуудас: https://www.obirin.ac.jp/en/