Комазавагийн эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Комазавагийн эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Комазавагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Үсүи Минэко багшийн санаачилга, хүчин чармайлтаар манай Соёл Эрдэм дээд сургууль нь 11-р сард тус сургуультай олон улсын солилцооны иж бүрэн хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурах ёслол боллоо. Гарын үсэг зурах ёслолд Соёл Эрдэм дээд сургуулийн Удирдах Зөвлөлийн дарга Макихара, Комазавагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн захирал Андо Ёшинори нар оролцов. Цаашид хоёр их сургуулийн олон улсын солилцоо дахь хамтын ажиллагаа үр дүнгээ өгч, улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.