“Соёл-Эрдэм” дээд сургууль нь 1996 онд Япон улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Япон хэлний багш орчуулагч” мэргэжлээр 60 оюутантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 2003 онд анх удаагаа, 2010 онд хоёр дахь удаагаа 2020 онд гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Өдгөө Япон хэлний орчуулагч, Япон орон судлал, Эдийн засаг, Аялал жуулчлалын менежмент, Компьютер программ хангамж гэсэн 6 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 5 давхар 1316.4 ам метр сургалтын байртай. 2022 онд шинэ хичээлийн байр нэмж ашиглалтад орохоор барилгын ажил явагдаж байгаа.
Багшийн ажиллах, оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүлж, япон хэл, соёлыг эзэмшсэн, Монгол-Японы болон олон улсын харилцааг бүх талаар бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн мэргэжилтнийг нийгмийн хэрэгцээ захиалгад үндэслэн бэлтгэхэд оршино.
“Соёл-Эрдэм” дээд сургууль нь боловсролын салбарт өөрийн гэсэн онцлог үйл ажиллагаараа байр суурь эзэлсэн, олон улсын шилдэг туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг, Япон улстай нягт хамтын ажиллагаатай, судалгаа шинжилгээ-дадлага хослуулсан сургалтын байгууллага байх болно.
“Чанартай сургалт, Япон соёл”
Хичээнгүй суралцагч, Чадвартай багш, Япон хэл, соёл
Магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт