Захиралын мэндчилгээ

Д.Эрдэнэчимэг -  Гүйцэтгэх захирал

Д.Эрдэнэчимэг

Гүйцэтгэх захирал

Монгол Япон улс хоорондын харилцааны гүүр болсонСоёл Эрдэм дээд сургуулийн эрхэм хүндэт профессор багш, ажилтан, оюутан залуус, үе үеийн төгсөгчид, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Япон улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай  СоёлЭрдэм дээд сургууль нь 1996 онд байгуулагдан 3 удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллага бөгөөд одоогоор 1500 орчим оюутан төгсөж ажил амьдралын замаа эхлүүлэн эх ороныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Манай төгсөгчдийн 40 орчим хувь нь япон улсад амжилттай ажиллаж амьдардаг нь тус сургуулийн төгсөгчдийн амжилтыг илэрхийлж байгаа үзүүлэлт юм.

СЭДС нь Япон улсад 50 болон 100 хувийн тэтгэлэгтэй суралцах, сард 2 сая 500 мянга орчим төгрөгийн цалинтай хэл, соёлын практик дадлага хийх, зуны амралтаараа багш, оюутнууд 100 хувийн тэтгэлэгтэй хэлний бэлтггэлд суралцах, төгсөөд Япон улсад мэргэжлээрээ болон гэрээгээр ажиллах зэрэг олон боломжийг оюутан суралцагчиддаа олгодог. Мөн 2+2 болон 1+3 гэсэн программ хангамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Гадаад хэлний орчуулагч, программ хангамж, аялал жуулчлал, олон улс орон судлал, эдийн засгийн мэргэжлийн дэд бакалавр болон бакалаврын хөтөлбөр, гадаад хэл шинжлэлийн магистрийн хөтөлбөрөөр сургалт явуулахаас гадна япон хэл, мэдээллийн технологийн төрөлжсөн ахлах сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид соёл уламжлалаа дээдэлж, эрдэм мэдлэгийг эрхэмлэн, даяаршсан хөгжлийг хүндэтгэж, судалгааны төгөлдөршилд тэмүүлсэн, монгол болон япон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжилтэн бэлтгэх зорилгоо биелүүлэхийн төлөө цаашид хичээнгүйлэн ажиллах болно.

Та бүхнийг чанартай сургалт, япон соёлыг эрхэмлэсэн улс орныхоо ирээдүйн хөгжлийг авч явах өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болгох бүх шатны сургалтандаа элсэн орж суралцахад манай сургуулийн үүд үргэлж нээлттэй байх болно.

Мэдээ мэдээлэл

Сургалтын мэдээлэл, үйл ажиллагаа, элсэлтийн тухай мэдээ мэдээлэл

Сургуулийн 30 жилийн зурагнуудаас

Дэлгэрэнгүй

Capital Knowledge мэдээлэл технологийн компанитай хамтран ажиллахаар боллоо

Дэлгэрэнгүй

Талархал

Дэлгэрэнгүй

“Миний мэдэх Япон орон” зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа

Дэлгэрэнгүй

23 дахь япон хэл, соёлын баяр амжиллтай болж өндөрлөлөө

Дэлгэрэнгүй