ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
Соёл Эрдэм Дээд Сургууль нь байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад харилцааны асуудлыг түлхүү анхаарч ирсэн. Япон улсын олон их дээд сургууль, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхээс гадна оюутан, багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг нь оюутнуудад Япон улсын их дээд сургуулиудад 50-100%-ийн тэтгэлэгээр суралцах таатай боломжийг олгодог.
Одоогийн байдлаар энэхүү оюутан солилцооны хөтөлбөрт 100 гаруй оюутан хамрагдаад байна. Ирэх 2024-2025 оны хичээлийн жилд Программ хангамжийн хөтөлбөрөөр 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Япон улсын Велнесс спортын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан оюутнуудыг суралцуулах боломжтой болоод байна.
СЭДС нь Монголд анх удаа Интерншип буюу цалинтай дадлага хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр нь оюутнууд 3 сараас 1 жилийн хугацаатай япон улсад ажиллаж амьдран, хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээгээр Япон улсын түүх соёл, аж амьдралын хэв маягаас суралцаж халуун рашаан, зочид буудалд ажиллан олон талын мэдлэг олж авах ач холбогдолтой дадлага юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд оюутнууд сард 160,000 иен буюу монгол мөнгөөр 2,500,000 гаруй төгрөгийн цалин авдаг.
Мөн гадагшаа чиглэсэн сургалт, семинар явуулахаас гадна хамтран ажиллагаатай их дээд сургуулиудын багш, оюутнуудтай хамтарсан Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурлыг жил бүр зохион байгууладаг. Япон улсын Оберлин их сургуультай хамтарсан “Монгол, Япон улсын өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр Япон улсад болон Монгол улсад ээлжлэн тасралтгүй зохион байгуулсаар байна. Улаанбаатар хотноо 2024 оны 8 сарын 4-нд тус хурлыг зохион байгуулж олон хүндтэй төлөөлөгчид оролцсон.
2006 оноос эхлэн жил бүр Япон улсын Оберлин их сургуультай хамтран хоёр улсын оюутнуудын байгаль экологийн хамтарсан дадлагыг зохион байгуулсаар ирсэн юм. Уг дадлагын хүрээнд хоёр орны оюутнууд харилцан мэдлэг солилцож, соёл, гадаад харилцаа, олон улс, түүх, хүрээлэн байгаа орчны тухай судалгаа хийдэг. Энэ хамтарсан дадлага нь цар хүрээгээ тэлэн 2016 оноос Риккёо их сургууль, 2017 оноос Чюоүгакүин их сургууль оролцох болсон. Оюутнууд хүрээлэн байгаа орчны тандалт ажиглалт хийж, Туул голын эрэг орчмын дагуу хог хаягдлыг түүж, байгаль орчинд ээлтэй сайн дурын ажлыг хамтдаа хийдэг нь дадлагыг улам илүү ач холбогдолтой болгодог.
СЭДС-ийн дэргэдэх Шилийн Булаг жуулчны баазад оутнуудыгаа зуны турш япон хэлний дадлага хийх боломжоор хангаж, улмаар Япон улсаас ирсэн жуулчидтай байнга япон хэлээр харилцаж харилцан цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх бололцоог олгодог. 1-4 дүгээр курсийн оюутнууд өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу сургуулийн жуулчны бааз дээр дадлага хийдэг. Дадлагаа амжилттай гүйцэтгэсэн оюутнууддаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
Мөн Япон улсын их дээд сургуулиуд оюутнууд зуны амралтаараа Японд бага дунд сургууль, их сургуулиудаас ирсэн оюутан сурагцагчидтайгаа хамтарсан дадлагыг зохион байгуулахад биечлэн оролцдог.
Япон улсын BBI олон улсын сайн дурын нийгэмлэгээс япон хэлний багш нар жил бүр ирж оюутан сурагчдад япон хэл, соёлын хичээл орж байна.
Асакава Кацүюки багш
Соёл Эрдэм дээд сургууль болон Оберин их сургуулийн хамтарсан 7 дахь удаагийн “Монгол, Японы эрт・одоо・ирээдүй” нийгэм, эдийн засаг, боловсрол, түүх, аялал жуулчлалын тухайд сэдэвт хурлыг 2024.08.04-нд “Шилийн булаг” жуулчны баазад зохион байгуулсан
ХАМТРАН АЖИЛЛАДАГ ЗАРИМ БАЙГУУЛЛАГА
| 機関名 Байгууллагын нэр | 契約書 Гэрээ | 覚書 Санамж бичиг | 契約内容 Гэрээний зорилго | 契約結日付 Он сар өдөр | 契約有効期間 Гэрээний Хүчинтэй Хугацаа | |
| 1 | I Craft Japan アイクラフト株式会社 Ай крафт Жапан | 1 | Япон хэлний N2 түвшний мэдлэгтэй оюутнуулыг интерншип хамруулах, японы IT компанид зуучлах | 2019.06.25 | Хугацаа бичигдээгүй | |
| 2 | Kiyosato Moeginomura 萌木の村株式会社 Моэгиномүра | 1 | Интерншип буюу цалинтай дадлагад оюутнуудыг хамруулах | 2014.12.01 | Тодорхой хугацаа бичигдээгүй | |
| 3 | Manza Onsen Nishshinkan 株式会社日進間 Манза онсэн Нишшинкан | 1 | 2014.12.01 | |||
| 4 | C’est La Vie Resort Izumigo 株式会社セラヴィリゾート泉郷 Сэ Ла Виэ Ресорт Изүмиго | 1 | 2017.12.14 | |||
| 5 | World Wings ワールドウィングス | 1 | Интерншип буюу цалинтай дадлагад оюутнуудыг хамруулах | 2022.10.27 | Тодорхой хугацаа бичигдээгүй | |
| 6 | Yukai Resort co.,ltd 湯快リゾート | 1 | Интерншип буюу цалинтай дадлагад оюутнуудыг хамруулах | 2023.04.01 | 3 жил | |
| 7 | Itohen hotels 伊藤園ホテルズ | 1 | Интерншип буюу цалинтай дадлагад оюутнуудыг хамруулах | 2023.04.01 | 3 жил | |
| 8 | CAL キャル株式会社 | 1 | Японд ажиллахад шаардлагатай дэмжлэг, хамтын ажиллагаа | 2024.06.14 | 1 жил |
Мэдээ мэдээлэл