Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаа

“Соёл-Эрдэм” дээд сургууль нь анхлан байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад харилцааны тал дээр түлхүү анхааран ажиллаж ирсэн. Япон улсын их, дээд сургууль, мэргэжлийн сургууль, аж ахуйн нэгж зэргүүдтэй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан хамтран ажиллаж оюутан залуус, боловсон хүчнийхээ боловсролд анхааран ажиллаж байна.

Тийм учраас япон улстай нягт холбоотой ажиллаж, жилээс жилд хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлэн улам бүр гадагшаа чиглэсэн сургалт, семинар явуулахаас гадна япон улсын их, дээд сургуульд 2+2 болон 1+3, тусгай мэргэжлийн сургуулиудтай 1+1 зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлэх тал дээр онцгой анхаарал тавин ажиллаж байна. 2014 оноос эхлэн интерншип буюу цалинтай дадлагын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж чадсан юм. Уг хөтөлбөрт оюутан хамрагдсанаар Япон улсын зочид буудал, халуун рашаан, ресторан зэрэг байгууллагад хэлний дадлага хийхийн зэрэгцээ сарын 150.000 иений цалин авах боломжтой болсон юм Одоогийн байдлаар “Соёл-Эрдэм” дээд сургууль нь япон улсын Оберлин их сургууль, Сэйжо их сургууль, Хоккай гакүэн их сургууль, Риккё их сургууль, Хокүто бүнка гакүэн зэрэг 30 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.

Түүнээс гадна 2007 оноос өдийг хүртэл япон улсын жижиг дунд үйлдвэрт болон газар тариалангийн чиглэлд өөрсдийн төгсөгч нар болон энгийн иргэд залуусыг ур чадварын дадлагажигчаар зуучлах үйл ажиллагаа явуулж ирсэн. Япон Улсын Элчин сайдын яам, “Соёл-Эрдэм” дээд сургуультай хамтран Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Хүүхэд, залуучуудын харилцааны түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг тус сургуулийн номын санд 3 сарын 9-ний өдрөөс 22-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.

Гадаад харилцаа хамтын ажиллагаа

Мэдээ мэдээлэл