Оюутны зөвлөл

Оюутны зөвлөл

Соёл Эрдэм дээд сургуулийн оюутны байгууллага нь 2000 онд байгуулагдсан бөгөөд  СЭДС-ийн Оюутны зөвлөлийн дүрэм, төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу оюутнуудын нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах үйл ажиллагаагаа  явуулдаг оюутны өөрөө удирдах байгууллага юм.

Оюутны зөвлөл нь нийт оюутныг төлөөлөн тэдний эрх ашгийг хамгаалж, хүсэл эрмэлзэлд нь тулгуурлан үйл ажиллагаа зохион байгуулах эрхэм зорилготой. Оюутан суралцагчдын сурч боловсрох үйл ажиллагааг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, соёл, урлаг, спортын арга хэмжээ, зан заншилаа дээдлэх, төлөвшил, ёс зүйг дээшлүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг багш, оюутнуудтай хамтран зохион байгуулдаг. 

Оюутныг суралцаж байх хугацаанд нь судалгаа, шинжилгээний ажил эрхлэх дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээний чуулганд илтгэл хэлэцүүлэх, бүтээлийн үзэсгэлэнд оролцох гэсэн ажлуудыг зохион байгуулдаг. 

 

Оюутны зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээ:

  1. Явган аялал – Шинээр элссэн оюутнуудын хамт “Шилийн булаг” жуулчны бааз болон Богд уул руу явган аялал хийх,мод тарих  
  2. Урлагийн наадам – Жил бүрийн 12-р сард зохион байгуулдаг “Бүнкёосай” буюу Япон соёлын наадам
  3. Соёл Эрдэм дээд сургуулийн шилдэг оюутан шлгаруулах, шинэ жилийн баяр
  4. Спортын наадам – Хичээлийн жил бүрийн намар Сагсан бөмбөг, волейболын тэмцээн
  5. Дээлтэй монгол – өдөрлөг