2024– 2025 оны элсэлтийн журам
БАТЛАВ. ЗАХИРАЛ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
СОЁЛ ЭРДЭМ ДЭЭД СУРГУУЛЬД 2024– 2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН
ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 сарын 20-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/143 тоот тушаалын хавсралтаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Босго оноо тогтоох тухай” 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 тоот тушаал, СЭДС-ийн 2024 оны 4 сарын 16-ны өдрийн 01/13 тоот тушаалаар баталсан “СЭДС-д оюутан элсүүлэх журам”-ийг тус тус үндэслэн сургуулийн элсэлтийн комисс ажиллана.
- Соёл Эрдэм дээд сургууль нь дэд бакалавр, бакалаврын түвшний сургалтандаа дараах хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.
№ |
Хөтөлбөр |
Хичээлийн нэр |
ЭЕШ 1 |
Хичээлийн нэр |
ЭЕШ 2 |
1 |
Гадаад хэлний орчуулга |
Англи хэл, орос хэл |
480 |
Нийгэм судлал, Монгол хэл |
480 |
2 |
Олон улс, орон судлал |
Англи хэл, Орос хэл |
480 |
Нийгэм судлал, Түүх |
480 |
3 |
Програм хангамж |
Математик, Физик |
480 |
Нийгэм судлал, Англи хэл |
450 |
4 |
Аялал жуучлал |
Математик, Монгол хэл |
480 |
Нийгэм судлал, Англи хэл |
480 |
5 |
Эдийн засаг |
Математик, монгол хэл |
480 |
Нийгэм судлал, Англи хэл |
480 |
- 2-оос багагүй хичээлээр ЭЕШ өгөн 480-аас дээш оноо авсан тохиолдолд Соёл Эрдэм дээд сургуульд элсэх болзлыг хангасан гэж үзнэ.
- Дээд боловсролтой иргэн эзэмшсэн боловсролын чиглэлээсээ өөр чиглэлээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол сургуулийн элсэлтийн комисст хандан шууд элсэнэ.
- Болзол хангасан элсэгчийг хаврын элсэлт 2024.07.16-нээс 2024.09.01-ний хооронд, нэмэлт элсэлт 2024.10.01-нийг хүртэл сургууль дээр бүртгэнэ.
- Өвлийн улирлын элсэгчдийг 2025 оны 1 сард бүртгэнэ.
- Элсэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- ЭЕШ-ын онооны батламж бичиг
- Элсэхийг хүссэн өргөдөл
- Хувийн хэрэг
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг 6 хувь
- Сургалтын төлбөр төлсөн баримт (Оюутны хөгжлийн зээлийн сангийн зээл болон буцалтгүй тусламж зэрэгт хамрагдах хүсэлтэй бол холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж сургалтын албанд 2024.08.31-ний дотор бүрдүүлж өгнө.) Дансны дугаар: ХХБ 499034349
- Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийн эх хувьтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
- Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг. Дансны дугаар: ХХБ 499034349
- Захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс элсэлттэй холбоотой үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна.
- Гадаадын иргэнийг БШУ-ы сайдын 2024 оны 3 сарын 20-ы өдрийн А/143 тоот тушаалаар батлагдсан Оюутан элсүүлэх журмын 3.3 дах заалтын дагуу элсүүлнэ.