Элсэлт

Элсэлт

СОЁЛ ЭРДЭМ ДЭЭД СУРГУУЛЬД 2024– 2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН

ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Цахим бүртгэл

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 сарын 20-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/143 тоот тушаалын хавсралтаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Босго оноо тогтоох тухай” 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 тоот тушаал, СЭДС-ийн 2024 оны 4 сарын 16-ны өдрийн 01/13 тоот тушаалаар баталсан “СЭДС-д оюутан элсүүлэх журам”-ийг тус тус үндэслэн сургуулийн элсэлтийн комисс ажиллана.

  1. Соёл Эрдэм дээд сургууль нь дэд бакалавр, бакалаврын түвшний сургалтандаа дараах хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.
Хөтөлбөр Хичээлийн нэр ЭЕШ 1 Хичээлийн нэр ЭЕШ 2
 

1

Гадаад хэлний орчуулга Англи хэл, орос хэл  

480

Нийгэм судлал, Монгол хэл  

480

 

2

 

Олон улс, орон судлал

Англи хэл, Орос хэл  

480

Нийгэм судлал, Түүх  

480

 

3

 

Програм хангамж

Математик, Физик  

480

Нийгэм судлал, Англи хэл  

450

 

4

 

Аялал жуучлал

Математик, Монгол хэл  

480

Нийгэм судлал, Англи хэл  

480

5 Эдийн засаг Математик, монгол хэл 480 Нийгэм судлал, Англи хэл 480
  1. 2-оос багагүй хичээлээр ЭЕШ өгөн 480-аас дээш оноо авсан тохиолдолд Соёл Эрдэм дээд сургуульд элсэх болзлыг хангасан гэж үзнэ.
  2. Дээд боловсролтой иргэн эзэмшсэн боловсролын чиглэлээсээ өөр чиглэлээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол сургуулийн элсэлтийн комисст хандан шууд элсэнэ.
  3. Болзол хангасан элсэгчийг хаврын элсэлт 2024.07.16-нээс 2024.09.01-ний хооронд, нэмэлт элсэлт 2024.10.01-нийг хүртэл сургууль дээр бүртгэнэ.
  4. Өвлийн улирлын элсэгчдийг 2025 оны 1 сард бүртгэнэ.
  5. Элсэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • ЭЕШ-ын онооны батламж бичиг
  • Элсэхийг хүссэн өргөдөл
  • Хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг 6 хувь
  • Сургалтын төлбөр төлсөн баримт (Оюутны хөгжлийн зээлийн сангийн зээл болон буцалтгүй тусламж зэрэгт хамрагдах хүсэлтэй бол холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж сургалтын албанд 2024.08.31-ний дотор бүрдүүлж өгнө.) Дансны дугаар: ХХБ 499034349
  • Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийн эх хувьтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
  • Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг. Дансны дугаар: ХХБ 499034349
  1. Захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс элсэлттэй холбоотой үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна.
  2. Гадаадын иргэнийг БШУ-ы сайдын 2024 оны 3 сарын 20-ы өдрийн А/143 тоот тушаалаар батлагдсан Оюутан элсүүлэх журмын 3.3 дах заалтын дагуу элсүүлнэ.