ЦАХИМ СУРГАЛТ
Хаанаас ч, хэзээ ч суралцах боломж — Moodle платформд суурилсан уян хатан сургалтын систем.
Хаанаас ч, хэзээ ч суралцах боломж
Соёл Эрдэм Дээд Сургууль нь Moodle платформд суурилсан цахим сургалтын системээр дамжуулан оюутан, ажил эрхэлж буй иргэд, орон нутгийн болон гадаадад амьдарч буй монгол иргэдэд уян хатан хэлбэрээр суралцах боломжийг олгож байна.
Цахим сургалтын систем
elearn.soyolerdem.edu.mnБүртгэгдсэн оюутан, цахим суралцагч, багш нар Moodle хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ үү.
ЦАХИМААР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ ЧИГЛЭЛҮҮД
Дараах мэргэжлийг бүхэлд нь эсвэл сонгосон хичээлээр нь цахимаар суралцаж болно.
Программ хангамж
Програмчлал, вэб хөгжүүлэлт, мэдээллийн технологийн суурь болон мэргэжлийн мэдлэг эзэмшинэ.
Эдийн засаг
Бизнес төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээ, байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх чадвар эзэмшинэ.
Аялал жуулчлал
Аяллын менежмент, зочлох үйлчилгээ, аяллын төлөвлөлтийн чиглэлээр суралцана.
Гадаад хэл / Япон хэл
Япон хэлний шаталсан сургалт, орчуулга, япон судлалын чиглэлээр мэдлэг эзэмшинэ.
ЦАХИМ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ
Уламжлалт танхимын сургалтаас юугаараа ялгаатай вэ?
Хаанаас ч суралцана
Интернет холболттой бол монгол, гадаадын аль ч цэгээс хичээлд суух боломжтой.
Moodle систем дээр
Видео лекц, интерактив хичээл, онлайн даалгавар, тестийг нэг платформ дээр үзэж гүйцэтгэнэ.
Багштай шууд харилцана
Чат, видео уулзалт, хэлэлцүүлгийн платформоор багштай шууд асуулт асууж хариулт авна.
Уян хатан цаг
Ажил, амьдралын хажуугаар өөрийн цагт нь тохируулж суралцах боломжтой.
ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?
Гадаадад амьдарч буй иргэд
Япон болон бусад улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд цахим сургалтаар дээд боловсрол эзэмших боломжтой.
Орон нутгийн элсэгчид
Хөдөө орон нутгаас Улаанбаатар руу зөөж эс ирээд хаанаасаа л суралцах боломжтой.
Ажилтай хүмүүс
Карьераа орхилгүйгээр ажил, сургалтаа зэрэг авч явахыг хүсэж байгаа хүмүүст тохиромжтой.
30+ насны иргэд
30-аас дээш насны, дээд боловсрол эзэмших хүсэлтэй иргэдэд тусгайлсан элсэлтийн нөхцлөөр элсэх боломжтой.
Онцгой нөхцөл
30+ элсэлт
ЭЕШ шаардахгүй
30-аас дээш насны, 3-аас дээш жил ажилласан туршлагатай иргэд ЭЕШ-гүйгээр цахимаар суралцах боломжтой.
Энэхүү уян хатан хэлбэр нь карьераа ахиулах, мэргэжлээ өөрчлөх, ажиллангаа суралцах хүсэлтэй хүмүүст тохиромжтой.
CISCO Networking Academy
СЭДС нь АНУ-ын CISCO Networking Academy-ийн албан ёсны гишүүнчлэлтэй. Программ хангамжийн мэргэжлийн оюутнууд 2023 оноос албан ёсны гэрчилгээтэй төгсдөг болсноор олон улсын IT компаниудад ажиллах боломжтой.
netacad.comСургалтын чиглэлүүд
- IT Essentials
- Networking Essentials
- CPA: Programming Essentials in C++
- Мэдээллийн аюулгүй байдлын мэргэшүүлэх сургалт
- Компьютерын сүлжээ, Internet of Things
- Программ хангамж, OS & IT, Packet Tracer
Бакалавр, магистрын оюутнууд болон 10–12 ангийн сурагчид хичээлийн бус цагаар тусгайлсан хөтөлбөрөөр багшийн удирдлага дор суралцана. Сургалт амжилттай төгсөхөд CISCO-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгогдоно. Программ хангамжийн 4-р ангийн оюутан Л.Бүддорж, Б.Баяраа, Э.Тэмүүлэн нар 2023 оны 12-р сарын 25-нд анхны сертификатаа гардан авлаа.
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ
Гэрчилгээт богино хугацаатай курсууд, мэргэжлийн ур чадварыг тогтсон стандартаар үнэлэх шалгалтын бэлтгэл.
IT Passport · Япон стандартын шалгалт
Япон IT мэргэжилтнүүдийн суурь мэдлэгийг үнэлэх олон улсын IT Passport шалгалтанд бэлтгэх курс. Япон руу ажиллахаар явах хүсэлтэй IT мэргэжилтнүүдэд хамгийн тохиромжтой.
- Cisco Academynetacad.com
- IT Passportitpec.org
Цахим сургалт явуулагч мэргэжилтэн
Цахим хичээл боловсруулах, контент бэлтгэх, SCORM материал үүсгэх, тест боловсруулах, Moodle систем ашиглах, онлайн сургалт удирдах чадвар эзэмшинэ.
Энэ сургалт нь багш, сургагч, контент бүтээгч болон онлайн сургалт явуулах хүсэлтэй мэргэжилтнүүдэд тохиромжтой.
Япон хэлний цахим сургалт · Цахим сургалтанд багшлах нь
СОЁЛ ЭРДЭМД ЭЛССЭНЭЭР ТАНД НЭЭГДЭХ БОЛОМЖ
Зөвхөн диплом олгох бус — ажиллах ур чадвар, олон улсын боломж, цаг хугацаа болон байршлаас үл хамаарах боловсролын шинэ шийдэл.
- Дээд боловсрол эзэмших
- Олон улсын сертификат авах
- Ажиллангаа суралцах
- Гадаадаас суралцах
- IT болон дижитал ур чадвар эзэмших
- Мэргэжлээ дээшлүүлэх
- Япон хэл, соёлын мэдлэг эзэмших
- Олон улсын хамтын ажиллагаанд хамрагдах
Яагаад цахим сургалт?
Цаг хугацаа, байршил, амьдралын хэв маягаас үл хамаарах боловсролын шинэ шийдэл
Соёл Эрдэм Дээд Сургуулийн цахим сургалт нь зөвхөн диплом олгох бус, ажиллах ур чадвар, олон улсын боломж, цаг хугацаа болон байршлаас үл хамаарах боловсролын шинэ шийдэл юм.

