1993 онд Япон хэлний “Соёл” дамжааг байгуулсан нь одоогийн СОЁЛ ЭРДЭМ дээд сургуулийн үндэс суурь нь болсон байдаг. 1996 онд Япон улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Соёл Эрдэм Дээд Сургууль болон өргөжин тэлж, “Япон хэлний багш, орчуулагч” мэргэжлээр элссэн 60 оюутантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
БМИҮЗ-өөс 2003, 2010, 2020 онуудад тус тус амжилттай магадлан итгэмжлэгдсэн байгууллага юм. Одоо 2025 онд 4 дэх удаагаа магадлан итгэмжлүүлэх ажиллагаа явагдаж байна.
Өдгөө Гадаад хэлний орчуулагч, Олон улс, орон судлал, Эдийн засаг, Аялал жуулчлал, Программ хангамж гэсэн 5 мэргэжлээр бакалаврын хөтөлбөрөөр, хэл шинжлэлийн магистрын хөтөлбөрөөр тус тус сургалт явуулж байна.
Бакалавр, магистрын түвшний сургалтыг шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, профессор, дэд профессор цолтой эрдэмтэн багш нар удирдан явуулдаг.
Бид одоогийн байдлаар 1500 гаруй оюутныг төгсгөж, нийт төгсөгчдийн маань 40 орчим хувь нь Япон улсад суралцаж, ажиллаж, амьдарч байна.
СЭДС нь Япон улсад 50 болон 100 хувийн тэтгэлэгтэй суралцах, сард 2 сая 500 мянга орчим төгрөгийн цалинтай япон хэл, соёлын практик дадлага хийх, зуны амралтаараа багш, оюутнууд 100 хувийн тэтгэлэгтэй хэлний бэлтггэлд суралцах, төгсөөд Япон улсад мэргэжлээрээ болон гэрээгээр ажиллах зэрэг олон боломжийг оюутан суралцагчиддаа олгодог.
2025-2026 оны хичээлийн жилд Программ хангамж хөтөлбөрөөр 2+2 бакалаврын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр Япон улсын Велнесс спортын их сургуультай хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Мөн энэ хичээлийн жилд хичээлийн шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулэ эхлээд байна..
СЭДС нь Монгол Япон хоёр улсын соёл, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааны гүүр болон ажилладаг байгууллага юм.
Тус сургууль нь 2023 оны 8 сарын 3-нд түүхт 30 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд 30 жилийн ойгоороо Соёл Эрдэм Ахлах Сургуулийг дэргэдээ үүсгэн байгуулсан.