ОЮУТНЫ АМЬДРАЛ

Бид бол гэр бүл — Соёл Эрдэмд хичээл бол зөвхөн зургаан жилийн нэг хэсэг.

Соёл Эрдэмд оюутан байх нь зөвхөн хичээл биш — энэ бол гэр бүл, найзууд, шинэ туршлага, амьдралын чухал үе юм. Бид клуб, спорт, соёлын арга хэмжээ, дадлага, дотуур байр, тэтгэлэг гээд бүх талаар дэмжлэг үзүүлдэг.

Оюутны гарын авлага

Сургалтын дэг журам, шалгалтын дүрэм, тэтгэлэг, дотуур байр болон оюутны бүх боломжийг нэгтгэсэн албан ёсны гарын авлага.

Оюутны гарын авлага татах

Япон хэл, соёлын баяр — Бүнкёосай

Япон хэл, соёлын баяр — Бүнкёосай — 1

Соёл Эрдэм Дээд Сургуулийн жил бүрийн уламжлалт Япон хэл, соёлын баяр "Бүнкёосай" урлагын наадам нь анх 1998 оноос эхэлж, өнөөг хүртэл 27 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Япон хэл, соёлыг сурталчлахаас гадна оюутнууд япон хэлийг хэрхэн сурч мэдсэнээ тайлагнадаг урлагийн арга хэмжээ юм.

Урлагын наадам нь оюутны япон хэлний чадварыг дээшлүүлэх, япон соёлыг таниулах, багаар ажиллах, харилцааны соёл, удирдан манлайлах зэрэг олон чадвар, дадлыг суулгадаг. Шүүхээр Япон улсаас хүндэт зочид, Монгол дахь Япон улсын Бүрэн эрхт элчин сайд, элчин сайдын яамны мэргэжилтэн, ЖАЙКА олон улсын байгууллага, Монгол-Япон төв зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирдэг.

01

1-р анги

Япон хэл дээр найрал дуу болон хамтлаг дуу дуулна.

02

2-р анги

Япон хэл дээр жүжигчилсэн тоглолт хийнэ.

03

3-р анги

Япон хэл дээр өөрийн сонгосон сэдвээр илтгэл тавина.

04

4-р анги

Япон хэл дээр шүлэг уншина.

Спортын арга хэмжээ, явган аялал

Жил бүр уламжлал болсон спортын арга хэмжээний хүрээнд Соёл Эрдэм Дээд Сургуулийн САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ, ГАР БӨМБӨГИЙН тэмцээн, шатар-даамны тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг.

Өдрийн хүнсээ базаасан оюутнууд үүргэвчээ үүрсээр сургуулийн өмнө цугларч, сургуулийнхаа уриа, тугаа мандуулсаар нэгдсэн командаар Улаанбаатар хотын дундуур Баянзүрх товчоо хүртэл 12 км явган аялдаг. Зам зуур мод тарих, орчноо цэвэрлэх буянт үйлсэд оюутан бүр хувь нэмрээ оруулдаг.

Дадлага — "Шилийн булаг" жуулчны бааз

Соёл Эрдэм Дээд Сургууль нь дэргэдээ "Шилийн булаг" жуулчны баазтай. Бааз нь Улаанбаатар хотоос зүүн зүгт 62 км, Төв аймгийн Эрдэнэ сум дахь Баяндаваагийн аманд байрладаг. Нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авах гэр буудал, 150 хүний хүчин чадалтай ресторантай.

  • Жил бүрийн зун танилцах болон үйлдвэрлэлийн дадлагаа хийдэг
  • Япон жуулчид амардаг тул хэлний практик дадлагын талбар
  • Морь, тэмээ барих/унах, монгол гэр барих/буулгах, тараг, сүү боловсруулах ахуй соёл
  • Өөрсдийн тарьсан хүнсний ногоогоор хоол бэлдэх, ногоо тариалах сонирхол

СЭДС нь Япон улсын Оберлин их сургуультай хамтран оюутны хамтарсан дадлагыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Хоёр орны оюутнууд харилцан мэдээллээ солилцон, соёл, гадаад харилцаа, түүх, хүрээлэн байгаа орчны судалгаа хийж, санал солилцдогоороо ач холбогдолтой.

Хиппо Фамали Групп

Японы Хиппо Фамили клубийн 300 гаруй хүн гэр бүлийн хамт сургуулийн "Шилийн булаг" бааз дээр ирж Монгол ахуй соёлтой танилцлаа. Мөн монгол айлд хонож, монголчуудын амьдралын хэв маяг, аж байдалтай танилцан мартагдашгүй мөчийг өнгөрүүлсэн.

Дотуур байр

Хичээлийн I байрны 5 давхарт нийт 30 хүртэл хүн байрлах хүчин чадалтай, 8 өрөөтэй оюутны дотуур байр + 1 өрөөтэй зочны дотуур байртай. 2024–2025 оны хичээлийн жилээс гадаад, дотоодын суралцагч 10 оюутан, япон тэнхимийн гадаад багш байрлаж эхэлсэн.

  • Манай сургуульд элссэн оюутан бүрд дотуур байранд байрлах боломж олгодог
  • Хүсэлт гаргасан оюутныг байрлуулах хүрэлцээтэй
  • Хичээлийн бус цагт номын сан, компьютерын анги, интернэт нээлттэй
  • Өрөө бүр дотроо жорлон, ус-уян шүршүүр, гал тогооны иж бүрэн тавилгатай
  • Хөргөгч, ус буцалгагч, цахилгаан зуух, хоолны сав суулга
  • Өрөө бүр угаалгын машинаар бүрэн хангагдсан

Сайн үйлсийн аян

Соёл Эрдэм Дээд Сургуулийн эрдэмтэн багш, оюутан сурагчид нь нийгэмд эерэг нөлөөлөл түгээх, бусдад туслах сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулж байна.

  • 2024 он — "Жавар сэнгэсэн хүйтнийг жаргалтай сэтгэлээр давцгаая" — нийслэлийн хууль сахиулах, хот тохижуулах, нийтийн тээврийн ажилтнуудад зориулсан өвлийн аян.
  • 2025 он — "Энх улирал ханхалсан ээлтэй хавраа угтацгаая" — мал төллөж буй цаг үед малчдад нялх төлийн элгэвч, нэмнээ, төлийн уут өргөх хаврын аян (3-р сарын 4).

Оюутны эрдэм шинжилгээ

Эрдэм шинжилгээ, судалгааны төв нь оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд сэтгүүлийг хэвлэн эрдэм шинжилгээний ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, бусад сургуулийн оюутнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажил бичих, оюутанд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Тэтгэлэг, урамшуулал

СЭДС нь суралцагчдын амжилтыг урамшуулах тогтолцоотой. Захирлын 2020.04.22-ны 01/10 тоот тушаалын хавсралтаар оюутны сурах, хөгжих үйл ажиллагааг урамшуулах журам мөрдөгдөж байна.

  • 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй I, II улирал бүрд захирлын нэрэмжит тэтгэлэг — голч дүнгээс хамаарч ₮100,000–₮150,000 хөнгөлөлт
  • Тив, дэлхий, олон улсын тэмцээнд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон оюутнуудыг урамшуулна
  • Сургуулийн шилдэг оюутан, Монголын оюутны холбооны манлайлагч, хүүхэд залуучуудын тэргүүний залуу алтан медаль
  • Япон улсын элчин сайдын яамны 1 жилийн 100% тэтгэлэгт хөтөлбөр (улсын хэмжээнд 10 оюутнаас 1–2 СЭДС-аас тогтмол шалгардаг)
  • Үүсгэн байгуулагчийн тэтгэлэг — сурлага, идэвх санаачилгын үнэлгээгээр

2020 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөн мөнгөн медаль хүртсэн төгсөгч одоо Япон улсад суралцаж байна.

Оюутны зөвлөл

Соёл Эрдэм Дээд Сургуулийн оюутны байгууллага анх 2000 онд байгуулагдсан. Оюутны зөвлөл нь нийт оюутнуудыг төлөөлөн эрх ашгийг хамгаалж, сурлага, сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээг багш, оюутнуудтай хамтран зохион байгуулдаг.

  • Танилцах үдэшлэг — шинээр элссэн оюутнуудтайгаа жил бүрийн 9–10 сард "Шилийн булаг" буюу Богд уулын баруун ширээт рүү явган аялал
  • Эрдэм шинжилгээний хурал — намар эсвэл хавар
  • Бүнкёосай Япон соёлын наадам — жил бүр 12 сард
  • Шилдэг оюутан шалгаруулах + шинэ жилийн баяр (12-р сарын 10–25)
  • Намрын аварга шалгаруулах сагсан бөмбөг, шатар-даамны тэмцээн
  • Орчуулгын болон IT өөрөө удирдах клубууд

Төгсөгчид

Манай сургуулийн төгсөгчид зөв монгол хүн, япон хүн мэт ёс суртахуун, соёлын өндөр мэдрэмжтэй нийгмийн гишүүнээр төлөвшиж, олон тэргүүлэгч байгууллагад манлайлан ажиллаж байна.

  • Монгол улс дахь Япон улсын элчин сайдын яам
  • Япон улсын Нарита нисэх онгоцны буудал
  • Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
  • Японы хөрөнгө оруулалттай компаниуд
  • ЖАЙКА олон улсын байгууллага
  • Урлаг, спортын салбарт эх орондоо болон Япон улсад манлайлж байгаа төгсөгчид

Гадаад харилцаа тогтвортой өргөжсөнтэй холбоотойгоор нийт төгсөгчдийн 40 орчим хувь нь Япон улсад дадлага хийж, суралцаж, ажиллаж ирсэн. Сургууль байгуулагдсан цагаас хойш давхардсан тоогоор 1500 гаруй оюутныг Япон улсад суралцуулж, дадлагажуулж ажиллуулахаар илгээсэн.

Япон бүжгийн парад

Соёл Эрдэм Дээд Сургууль нь Күмамото мужийн Япон-Монголын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Япон бүжгийн парадыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Японы үндэсний бүжгийн соёлыг Монголчуудад танилцуулах зорилгоор "Үтэмун Соүдори" бүжгийг СЭДС-ийн оюутнууд оролцон үзүүллээ.

Албан бус сургалт — 30 жилийн ой

1993 оноос 2004 он хүртэл Төв аймгийн бүх суманд 11 жил, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Шарга 3 суманд 3 жил, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Хөлөнбүйр 3 суманд 3 жил орон нутгийн сургуулиас зайдуу малчин айлын хүүхдүүдэд "Амьдрах ухаан"-ы эчнээ хэлбэрээр Албан бус сургалтыг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн нь СЭДС-ийн нийгэмд оруулсан хувь нэмрийн томоохон төсөл болсон 30 жилийн ойтой.

ЖИЛ БҮРИЙН ОНЦЛОХ АРГА ХЭМЖЭЭ

01

Бүнкёосай — япон соёлын баяр (12-р сар)

Бүнкёосай — япон соёлын баяр (12-р сар) — 1
02

Танилцах үдэшлэг — явган аялал (9–10-р сар)

03

Спортын аварга шалгаруулах (намар)

04

Сайн үйлсийн аян (өвөл / хавар)

ОЮУТНУУДЫН ҮГ

Энэ жил Соёл Эрдэмд элсэн орсон. Ирэх жил Япон явахаар явах болсондоо маш баяртай байна. Багш нарын заах арга, харилцааны соёл үнэхээр сайхан.

Далантай(21)

Япон хэлний орчуулагч анги

Интерншип хөтөлбөрөөр Япон явж дадлага хийсэн нь миний амьдралын хамгийн чухал туршлага байсан. Цалинтай дадлага хийж, япон соёл, ёс заншилтай танилцах боломж гайхалтай.

Гэрэлт-Од(23)

Аялал жуулчлалын менежмент

Соёл Эрдэмд суралцсан 4 жил миний амьдралд эргэлт хийсэн. Одоо Япон корпорацид программистаар ажиллаж байна. Бид төгсөгчид болон одоогийн оюутнууд бол нэг гэр бүл.

Наймангал(26)

Программ хангамж — төгсөгч