ЭЛСЭЛТ

2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн мэдээлэл.

МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ

2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн журам, тэтгэлэг ба элсэлтийн төрлүүд.

БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТ (2026–2027)

2026–2027 оны хичээлийн жилд дараах мэргэжлүүдээр элсэлт авч байна.

  • Программ хангамж
  • Бусад бакалаврын хөтөлбөрүүд

Тайлбар

  • Элсэгчид ЭЕШ-ийн онооны шаардлагыг хангасан байна.

ПРОГРАММ ХАНГАМЖИЙН МЭРГЭЖИЛ

Ирээдүйн эрэлттэй салбарт суралцах боломж.

  • Орчин үеийн IT хөтөлбөр
  • Практикт суурилсан сургалт
  • Дотоод, гадаадын ажлын боломж

МАГИСТРЫН ЭЛСЭЛТ

Магистрын шатны элсэлт дараах чиглэлээр явагдана.

  • Гадаад хэл шинжлэл

Давуу тал

  • Судалгаанд суурилсан сургалт
  • Ажлын хажуугаар суралцах боломж

30+ ХӨТӨЛБӨР

Онлайн

30-аас дээш насны, ЭЕШ өгөөгүй иргэдэд зориулсан тусгай элсэлт.

Шаардлага

  • Мэргэжлээрээ 3+ жил ажилласан байх
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

МЭРГЭЖИЛ ХӨРВӨХ ХӨТӨЛБӨР

Онлайн

Өмнө нь өөр мэргэжлээр төгссөн бол шинэ чиглэлээр суралцах боломж.

Хэнд тохиромжтой вэ?

  • Коллеж, МСҮТ, их дээд сургууль төгсөгчид
  • Шинэ мэргэжил эзэмших хүсэлтэй хүмүүс
  • Япон хэл сураад Япон улсад үргэлжлүүлэн суралцах сонирхолтой

Бүрдүүлэх материал

  • Диплом, үнэмлэх
  • Холбогдох бичиг баримтууд

ГАДААДААС ШИЛЖИН СУРАЛЦАХ

Гадаадад суралцаж байгаад шилжин ирэх боломжтой.

Нэмэлт шаардлага

  • Суралцаж байсан сургуулийн дүнгийн хуулга
  • Баталгаат орчуулга

ОНЛАЙН СУРГАЛТ

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдэд зориулсан уян хатан хэлбэр.

  • 100% онлайн сургалт
  • Бакалавр, магистрын зэрэг олгоно
  • Хаанаас ч суралцах боломж

БЭЛТГЭЛ АНГИ

ЭЕШ-ийн оноо хүрээгүй элсэгчдэд зориулсан хөтөлбөр.

  • 1 жилийн бэлтгэл сургалт
  • ЭЕШ-д бэлтгэнэ
  • Оноо авсны дараа үндсэн ангид шилжинэ

ЭЛСЭЛТИЙН АЛХАМ

5 алхамт энгийн процесс.

01

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Манай мэргэжлүүд, сургалтын төлбөр, тэтгэлэгийн талаар судал. Утсаар эсвэл биечлэн ирж зөвлөгөө аваарай.

02

БҮРТГҮҮЛЭХ

Онлайн эсвэл биечлэн бүртгүүлэх. ЭЕШ-ын батламж, гэрчилгээ, бусад баримт бичгээ бэлдээд ирээрэй.

03

БАРИМТ ӨГӨХ

ЭЕШ-ын батламж, суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бусад шаардагдах баримт.

04

ШАЛГАЛТ / ЯРИЛЦЛАГА

Зарим мэргэжлийн ангид нэмэлт шалгалт эсвэл ярилцлага байж болно. Гадаадын иргэн, дээд боловсролтой иргэн эссэ бичиж, ярилцлагад орно.

05

ҮР ДҮН

Тэнцсэн элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно. Сургалтын төлбөр төлж бүртгэлээ дуусгана.

Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжтай байх
  • Суурь боловсролын гэрчилгээ болон бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх
  • Эрүүл мэнд, сэтгэцийн хувьд тус сургуульд элсэхэд харшлах зүйлгүй байна
  • Гадаадын иргэн болон дээд боловсролтой Монгол улсын иргэн эссэ бичиж, ярилцлагад орно
  • Бүрдүүлэх материал: ЭЕШ батламж, гэрчилгээнүүд, иргэний үнэмлэх, цээж зураг

ГАДААД ОЮУТАН ЭЛСЭХ

Гадаад иргэн

Гадаадын иргэн манай сургуульд элсэхэд бүрдүүлэх материал, виза дэмжих захидал, оршин суух зөвшөөрөл, элсэлтийн журам зэрэг мэдээллийг доорх журам бичигт танилцана уу. Дэлгэрэнгүйг гадаад харилцааны албатай холбогдоно уу.

1

Виза зөвшөөрөл

Гадаадын иргэн Монгол улсад оюутны визээр (D ангилал) орж ирнэ. Сургууль виза дэмжих захидал, элсэн суралцагчийн гэрчилгээ, орох баталгаа зэрэг шаардлагатай материалуудыг бэлдэж өгнө. Виза хүсэлтийг өөрийн орны Монголын Элчин сайдын яам / консулд гаргана. Гадаадын иргэн Монгол улсад оюутны визээр (D ангилал) орж ирнэ. Сургууль виза дэмжих захидал, элсэн суралцагчийн гэрчилгээ, орох баталгаа зэрэг шаардлагатай материалуудыг бэлдэж өгнө. Виза хүсэлтийг өөрийн орны Монголын Элчин сайдын яам / консулд гаргана. Гадаадын иргэн Монгол улсад оюутны визээр (D ангилал) орж ирнэ. Сургууль виза дэмжих захидал, элсэн суралцагчийн гэрчилгээ, орох баталгаа зэрэг шаардлагатай материалуудыг бэлдэж өгнө. Виза хүсэлтийг өөрийн орны Монголын Элчин сайдын яам / консулд гаргана.

Холбоо барих: Гадаад харилцааны алба 7011-8584 · soyolerdem.daigaku@gmail.com

2

Оршин суух зөвшөөрөл

Монгол улсад 90-өөс дээш хоног оршин суух гадаадын иргэн ИХУГ (Иргэн харьяат ба гадаадын иргэний газар)-аас оршин суух зөвшөөрөл авна. Сургууль талаас элсэн суралцагчийн мэдэгдэл, гэрчилгээг гарган өгнө.

Хүсэлт гаргах: ИХУГ · 1900-1882 · mia.gov.mn Сургуулийн талд: Гадаад харилцааны алба

3

Бүртгэлийн зөвшөөрөл

БСШУС-ын яамны харьяа Боловсролын магадлан итгэмжлэх төвөөр гадаад иргэний элсэлтийн бичиг баримтыг батлуулна. Бакалаврын зэрэг олгох хүртэлх албан ёсны үйл явц.

Холбоо барих: Сургалтын алба · 7011-8589

ТӨЛБӨР, ХӨНГӨЛӨЛТ

Элсэгчидэд зориулсан төлбөрийн хөнгөлөлтийн нөхцөл.

Япон улсад 50% эсвэл 100% тэтгэлэгтэй суралцах

Шилдэг оюутнуудад Япон улсын 30 гаруй хамтран ажиллагч их сургуулиар тэтгэлэгтэй сургалт.

Дэлгэрэнгүй →

Интерншип — цалинтай дадлага

Сард 2.5 сая төгрөгтэй тэнцэх (150,000 иений) цалинтай япон хэл, соёлын практик дадлага.

Дэлгэрэнгүй →

Зуны амралтын тэтгэлэг

Багш, оюутнууд зуны амралтаараа 100% тэтгэлэгтэй хэлний бэлтгэлд суралцах боломж.

Дэлгэрэнгүй →

Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчид

Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй элсэгчдэд төлбөрийн хөнгөлөлт.

Дэлгэрэнгүй →

Олон хүүхэдтэй өрхийн тэтгэлэг

Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж буй бол 1 хүүхдийн төлбөрийн хөнгөлөлт.

Дэлгэрэнгүй →

Тогтмол асуултууд

Тийм. Манай сургуульд япон хэлний бүх түвшний оюутан элсэх боломжтой. Бид анхан шатнаас N1 түвшин хүртэл системтэй сургалт явуулдаг.
Манай төгсөгчдийн 40% Япон улсад ажиллаж байна. Интерншип хөтөлбөр болон 30 гаруй японы хамтрагч сургуулиар дамжуулан Япон улсад очих боломж өндөр.
Жил тутмын сургалтын төлбөр болон төлбөрийн нөхцөлийн талаар манай элсэлтийн алба руу 7011-8584 утсаар лавлана уу.
Тийм. Сургуулийн дэргэд дотуур байр ажиллаж байна. Орон нутгаас ирсэн оюутнуудыг хариуцлагатай шууд хариуцана.
Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, ЭЕШ-ын батламжтай 17 наснаас дээш насны иргэн элсэх боломжтой. Насны дээд хязгааргүй.