Үүсгэн байгуулагч

Макихара Соичи -  Үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга

Макихара Соичи

Үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга

Соёл-Эрдэм дээд сургууль япон хэлний боловсролыг голлодог Монголын цорын ганц сургууль юм. Соёл-Эрдэм дээд сургууль нь Монгол Японы ард түмний найрамдал, хамтын ажиллагаа болон дэлхийн Монголчуудын холбоо харилцаа, хайр хүндлэлийн дүнд байгуулагдсан болно. Монгол үндэстэн нь Монгол улсын нутгийг төвөө болгон Хятад, ОХУ ын өргөн уудам нутагт тархан суурьшиж иржээ. Хорьдугаар зуун монгол үндэстний хувьд их гүрнүүдийн нударга дор хэцүү бэрхийг туулсан үе байлаа. 1989 онд Зөвлөлт улс болон Зүүн Европын орнуудаас эхтэй ардчиллын салхи Монгол оронд шинэ сэтгэлгээ, шинэлэг уур амьсгал авчирсан юм.

Ингэж Зөвлөлт гүрний далан жилийн диктатур эцэс болж Монгол улсын туурга тусгаар байдал сэргэж, Монголчууд эх нутагтаа эзэн байх алтан боломж олдож билээ. Улс орнууд даяарчлагдан буй энэ цагт олон талын мэдлэгтэй, цар хүрээтэй сэтгэж чадах, тавиун зөөлөн сэтгэлтэй, сэтгэлээсээ аливаад ханддаг хүн , мэргэшсэн хүний нөөц шаардагдаж байна. Соёл-Эрдэм дээд сургуулийн зорилго нь хүний нийгмийн энх амгалан, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл зүрхтэй, үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэгээр алагчлах,ялгаварлах үзэл бодолгүй, өөрийн итгэл үнэмшилтэй хүмүнийг сургах боловсруулах явдал мөн.

Хүн хүндээ нөхөр байх хүн төрөлхтөний хамтын нийгэмлэгийн нэг эд эс, энэрэнгүй нийгмийн салаа мөчир байх хүмүнийг бэлдэж гаргах явдал мөн.

Бид боловсролоор дамжуулан их Чингис хааны аливаад өгөөмөр хандах үзэл санаа, Даяар Монголын уламжлалт сэтгэлгээ, нөхөрлөл, эр зоригийн дээдийг сурч мэдэх хэрэгтэй байна. Хүний тусыг мартдаггүй байх, итгэлцлийг эрхэмлэх, ёс зүйтэй байх тэр ухааныг, өсөн дэвжихийн гайхамшгийг. Дэлхийн Монголчууд сэргэн мандсан Монгол улсын иргэдийн мөрөөдөл, ирээдүйдээ итгэх итгэлээр жигүүрлэн улам цэцэглэн хөгжихийг баясан хүлээж байна. Соёл-Эрдэм дээд сургууль нь хүмүүнлэг ардчилсан нийгмийн тулд, үндэстнийхээ бадрал хөгжлийн төлөө бүхнээ зориулах итгэл сэтгэл зүтгэлтэй хүмүн бэлдэх боловсрол соёлын байгууллага байхын төлөө цаашид ч хичээн ажиллах болно

Мэдээ мэдээлэл

Сургалтын мэдээлэл, үйл ажиллагаа, элсэлтийн тухай мэдээ мэдээлэл

2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Дэлгэрэнгүй

Сургуулийн 30 жилийн зурагнуудаас

Дэлгэрэнгүй

Capital Knowledge мэдээлэл технологийн компанитай хамтран ажиллахаар боллоо

Дэлгэрэнгүй

Талархал

Дэлгэрэнгүй

“Миний мэдэх Япон орон” зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа

Дэлгэрэнгүй