ХАМТЫН АЖИЛЛАГАА

Япон болон дотоодын түнш байгууллагууд, сурагч солилцооны хөтөлбөр.

Манай ахлах сургууль эх сургууль болох Соёл Эрдэм Дээд Сургуулийн олон жилийн япон болон дотоодын түнш байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэхүү сүлжээ нь сурагчид болон багш нарт олон улсын боловсролын баялаг боломжийг нээж өгдөг.

Япон-руу суралцах

Сурагч солилцооны хөтөлбөр

Соёл Эрдэм сургууль нь хамтран ажилладаг япон ахлах сургуулиудтайгаа жил бүр сурагч солилцооны хөтөлбөр зохион байгуулдаг. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид Япон улсад 1 долоо хоног — 1 жилийн хугацаатай суралцаж, япон хэл соёлыг шууд танин мэдэх боломжтой.

Хөтөлбөрийн онцлог

  • 1 долоо хоног – 1 жилийн солилцоо
  • Япон хэл, соёлын нэвтрэлт
  • Хүлээн авах гэр бүлийн зохион байгуулалт
  • Сургуулийн хяналт ба харилцаа

ХАМТРАГЧ ЯПОН СУРГУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА

18 их, дээд сургууль. Карт дээр дарж дэлгэрэнгүй танилцуулга, мэргэжил, тэтгэлгийн нөхцөлийг харна уу.

Сэйжо их сургууль logo50% хөнгөлөлт (их сургууль)

Сэйжо их сургууль

星城大学 / Seijoh University

Япон, Аичи муж2005 оны 9 сар
Дэлгэрэнгүй
Япон улсын Аичи мужид байрладаг. Эдийн засгийн факультетдаа гадаадын улс орнуудаас оюутан элсүүлдэг. Тус сургуульд СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан их сургуульд 50%, япон хэлний сургуульд 10–20% хөнгөлөлттэй суралцах боломжтой.
Такүшёкү их сургууль logo10–20% хөнгөлөлт

Такүшёкү их сургууль

拓殖大学 / Takushoku University

Япон, Токио (Бүнкёо, Хачико)2006 оны 1 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан Олон улсын харилцаа, Худалдаа, Улс төр, Эдийн засаг зэрэг мэргэжлээр 10–20% хөнгөлөлттэй элсэн суралцах боломжтой.
Оберлин их сургууль logo100% тэтгэлэг — 1 жил

Оберлин их сургууль

桜美林大学 / J.F. Oberlin University

Япон, Токио2009 он
Дэлгэрэнгүй
Оюутан солилцооны хөтөлбөрийг өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Жил бүр СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн 2–4 оюутныг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн 100%-ийн хөнгөлөлттэй нэг жил хүртэл хугацаанд суралцуулдаг.
Гакко Хоүжин Охара Гакүэн logo10–20% хөнгөлөлт

Гакко Хоүжин Охара Гакүэн

学校法人大原学園 / Group of Ohara Academy

Япон (бүх мужид салбартай)2010 он
Дэлгэрэнгүй
Япон улсын бүх мужид салбартай "Оохара" Япон хэлний сургууль. СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан 10–20% хөнгөлөлттэй суралцах боломжтой.
Ёкохама Дезайн Гакүин logo10–20% хөнгөлөлт

Ёкохама Дезайн Гакүин

横浜デザイン学院 / Yokohama Design Gakuin

Япон, Канагава муж (Ёкохама)2012 оны 11 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан Visual Design, Хувцасны дизайн, Манга зурагт номны дизайн, Япон хэл чиглэлээр 10–20% хөнгөлөлттэй суралцах боломжтой.
Гакко Хоүжин Дэнпа Коүка их сургуулийн групп logo10–20% хөнгөлөлт

Гакко Хоүжин Дэнпа Коүка их сургуулийн групп

学校法人電波学園愛知工科大学グループ / Denpa Gakuen — the Aichi University of Technology Group

Япон, Айчи муж (Нагаоя)2013 оны 5 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан Айчи Технологийн их сургууль (механик, цахилгаан, тээвэр), Нагоя технологийн мэргэжлийн сургууль (компьютер, IT, CAD, тоглоом), Токай үйлдвэрлэл-урлалын сургууль (барилгын инженер, интерьер), Айчи бизнесийн мэргэжлийн сургууль, Айчи загвар дизайны сургууль, Айчи нийгмийн халамж эмнэлгийн сургууль, Нагоя гадаад хэл-зочид буудлын сургууль, Айчи мэдээллийн системийн сургууль зэрэг 8 сургуульд 10–20% хөнгөлөлттэй суралцах боломжтой.
Нийгата Сангёо их сургууль logo10–20% хөнгөлөлт

Нийгата Сангёо их сургууль

新潟産業大学 / Niigata Sangyo University

Япон, Нийгата муж (Кашивазаки)2014 оны 4 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан Эдийн засаг, Байгууллагын менежмент, Санхүүгийн чиглэлээр 10–20% хөнгөлөлттэй элсэн суралцах боломжтой.
Гакко Хоүжин Норт Азиа их сургууль logo10–20% хөнгөлөлт

Гакко Хоүжин Норт Азиа их сургууль

学校法人ノースアジア大学 / North Asia University

Япон, Акита муж (Акита)2015 оны 6 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан Эдийн засаг, Олон улсын харилцааны чиглэлээр 10–20%-ийн хөнгөлөлттэй суралцах боломжтой.
Чюүоү Гакүин их сургууль logo10–20% хөнгөлөлт

Чюүоү Гакүин их сургууль

中央学院大学 / Chuo Gakuin University

Япон, Чиба муж (Абико)2015 оны 9 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан Хүмүүнлэгийн ухаан, Бизнес удирдлагын чиглэлээр 10–20% хөнгөлөлттэй суралцах боломжтой.
Хоккай Гакүэн их сургууль logo10–20% хөнгөлөлт

Хоккай Гакүэн их сургууль

学校法人北海学園大学 / Hokkai-Gakuen University

Япон, Хоккайдо муж (Саппоро)2015 оны 9 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн оюутан Инженер, Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн чиглэлээр 10–20% хөнгөлөлттэй суралцах боломжтой.
ABK Гаккан Нихонго Гакко logo10–20% хөнгөлөлт

ABK Гаккан Нихонго Гакко

学校法人ABK学館 / ABK College — ABK Gakkan Japanese Language School

Япон, Токио (Бүнкёо)2016 оны 4 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан 10–20% хөнгөлөлттэй япон хэлний сургуульд суралцах боломжтой.
Нихон эм зүйн их сургууль logo10–20% хөнгөлөлт

Нихон эм зүйн их сургууль

日本薬科大学 / Nihon Pharmaceutical University

Япон, Сайтама муж + Токио2017 оны 12 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан эм зүйн чиглэлээр 10–20% хөнгөлөлттэй суралцах боломжтой.
Хокүто Бүнка Гакүэн logoХүртэл 50% хөнгөлөлт

Хокүто Бүнка Гакүэн

学校法人北斗文化学園 / Hokuto Bunka Gakuen

Япон, Хоккайдо муж (Саппоро)2021 оны 5 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан Нийгмийн халамжийн мэргэжлийн коллежид 10–20%, япон хэлний сургуульд 10–50% хөнгөлөлттэй суралцах боломжтой.
Токива их сургууль logo100% тэтгэлэг — 6 сар–1 жил

Токива их сургууль

常盤大学 / Tokiwa University

Япон, Ибараки муж (Мито)2023 оны 2 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан 100% хөнгөлөлттэй 6 сараас 1 жилийн хугацаанд япон хэл болон Хүмүүнлэг, Бизнесийн удирдлага, Сувилахуйн чиглэлээр суралцах боломжтой.
Нихон Вэлнэс Спорт их сургууль logo10–20% хөнгөлөлт

Нихон Вэлнэс Спорт их сургууль

学校法人タイケン学園 日本ウェルネススポーツ大学 / Nihon Wellness Sports University

Япон, Токио2023 оны 4 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан Биеийн тамир, Эдийн засгийн чиглэлээр 10–20%-ийн хөнгөлөлттэй суралцах боломжтой.
Комазава охидын их сургууль logo10–20% хөнгөлөлт (зөвхөн эмэгтэй)

Комазава охидын их сургууль

駒沢女子大学 / Komazawa Women's University

Япон, Токио2024 оны 5 сар
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн эмэгтэй оюутан Хүмүүнлэг, Сэтгэл судлал, Аялал жуулчлал, Нийтийн эрүүл мэнд, Сувилахуй зэрэг мэргэжлээр 10–20% хөнгөлөлттэй суралцах боломжтой.
Иватани Хигаши Хоккайдо коллеж logoХүртэл 50% хөнгөлөлт

Иватани Хигаши Хоккайдо коллеж

岩谷学園 — 日本語学校・IT専門学校・美容専門学校 / Iwatani Higashi Hokkaido College

Япон, Канагава муж (Ёкохама)
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан IT мэргэжлийн, Гоо зүйн мэргэжлийн коллеж, Япон хэлний сургуульд 10–50% хөнгөлөлттэй суралцах боломжтой. Зөвхөн Хоккайдо салбарын Япон хэлний сургуульд N3-аас дээш япон хэлний түвшинтэй сурвал 50% хөнгөлнө.
Нийгата эм зүйн их сургууль logo50% хөнгөлөлт (их сургууль)

Нийгата эм зүйн их сургууль

新潟薬科大学 / Niigata University of Pharmacy and Medical Life Sciences

Япон, Нийгата муж (Нийгата)
Дэлгэрэнгүй
СЭДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутан эм зүйн чиглэлээр их сургуульд 50%, япон хэлний сургуульд 10–20% хөнгөлөлттэй суралцах боломжтой.

ХАМТРАГЧ ЯПОН АХЛАХ СУРГУУЛИУД

НЕБ-ын Соёл Эрдэм сургуулийн сурагчдад нээлттэй хамтрагч сургуулиуд.

Комазава ахлах сургууль logo50% хөнгөлөлт (эмэгтэй сурагч)

Комазава ахлах сургууль

駒沢学園女子高等学校 / Komazawa Gakuen Girl's Senior High School

Япон, Токио (Инаги дүүрэг)2025 оны 5 сар
Дэлгэрэнгүй
Нийслэлийн Соёл Эрдэм Ерөнхий боловсролын ахлах сургуулийн эмэгтэй сурагчдыг 50%-ийн хөнгөлөлттэй элсүүлэн суралцуулах боломжтой.
Нихон Вэлнэс ахлах сургууль logo50% хөнгөлөлт

Нихон Вэлнэс ахлах сургууль

日本ウエルネス高等学校 / Nihon Wellness High School

Япон, Мияги муж (Сэндай) + Нагано муж (Хигашичикума)2024 оны 5 сар
Дэлгэрэнгүй
Спортын чиглэлтэй ахлах сургууль. Нийслэлийн Соёл Эрдэм Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчдыг 50%-ийн хөнгөлөлттэй элсүүлэн суралцуулах боломжтой.

ДОТООД ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БАЙГУУЛЛАГУУД

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хамтрагч байгууллагууд.

Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам logo

Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам

www.mn.emb-japan.go.jp/

Соёл Эрдэм Дээд Сургууль нь Японы Элчин сайдын яамтай хамтран Японы хэл, соёл, боловсролыг таниулсан олон арга хэмжээнд оюутнууд, багш нараа идэвхтэй оролцуулсаар ирсэн.

Хамтарсан арга хэмжээ

  • "Япон киноны өдөрлөг"
  • "Японд суралцах талаар танилцуулах сургалт"
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв logo

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв

japan-center.edu.mn/

Сургууль анх байгуулагдсан цагаасаа эхлэн "Монгол-Япон төв"-тэй нягт хамтран ажиллаж ирсэн. Тус төвөөс зохион байгуулдаг Японы соёл, боловсролын олон арга хэмжээ, сургалтад багш, оюутнууд тогтмол идэвхтэй оролцдог.

Хамтарсан арга хэмжээ

  • "Япон хэлний түвшин тогтоох жишиг шалгалт"
  • "Японы их дээд сургуулиудыг танилцуулах мэдээллийн ярмаг"
  • "Япон хэлний багш нарын заах аргын сургалт"
  • "Японы соёлыг танилцуулах баяр"
  • "Нээлттэй семинар"
Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо logo

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

matj.mn/

Тус холбооноос зохион байгуулдаг багшийн хөгжлийг дэмжсэн арга хэмжээнд багш нараа тогтмол хамруулан хамтран ажиллаж байна.

Хамтарсан арга хэмжээ

  • Жилд 2 удаа зохион байгуулагддаг "Япон хэлний түвшин тогтоох шалгалт — JLPT"-ийн зохион байгуулалт
  • "Япон хэлний боловсролын симпозиум"