СУРГАЛТ

Ерөнхий боловсролын суурь + Япон хэл, соёл + Төрөлжсөн мэдээллийн технологи.

СУРГАЛТЫН БҮТЭЦ

Ерөнхий боловсролын тогтсон стандартыг япон хэл, соёл болон IT-ийн төрөлжсөн хөтөлбөртэй хослуулсан.

Ерөнхий боловсролын суурь

Боловсролын тухай хуулийн дагуу 10–12 анги бүрэн дунд боловсролын стандарт хөтөлбөр — Монгол хэл-уран зохиол, Математик, Хими, Физик, Биологи, Газарзүй, Түүх, Иргэний боловсрол, Биеийн тамир.

Япон хэл, соёл

10–12 ангид JLPT N5 → N3 түвшинд хүрэхүйц хичээл. Япон ёс заншил, нийгмийн харилцаа, соёлын онцлогийг танилцуулсан хичээлүүд.

Төрөлжсөн IT

Алгоритм, өгөгдлийн бүтэц, програмчлал, веб болон AI-ийн үндэс — сурагч төвтэй практикаар суралцана.

Бага, Дунд, Ахлах сургуулийн онцлог

Ангийн түвшин бүрд хэрхэн чанартай боловсрол олгож, хүүхдийн чадварыг нээж байгаа товч танилцуулга.

Шат 1

Бага сургууль

1–5 анги

Боловсролын онцлог

Уншиж, бичих, тоо бодох суурь чадварыг япон-монгол хосолсон хэлний орчинд бат суулгана. Анги бүрд багш + туслах багштай.

Сургалтын хөтөлбөрүүд

Монгол хэл, математик, япон хэл (анхан шат), байгалийн судлал, нийгмийн ухаан, урлаг, хөгжим, биеийн тамир.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Япон хэлний клуб, уран зураг, шатар, бүжиг, оригами, спорт-тоглоомын дугуйлан. Жилд 2-3 удаа танилцах аялал.

Шат 2

Дунд сургууль

6–9 анги

Боловсролын онцлог

Япон хэлний түвшинг N5–N4-д хүргэх, эерэг сэтгэлгээ, шинжлэх ухааны үндэс суурийг тогтоох. STEM-н чиглэлд анхаарна.

Сургалтын хөтөлбөрүүд

Монгол хэл, математик, япон хэл, англи хэл, физик, хими, биологи, газарзүй, түүх, мэдээллийн технологийн үндэс.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

JLPT бэлтгэл клуб, робототехникийн дугуйлан, бичил-судалгааны төсөл, спорт (карате, волейбол), уран илтгэлийн клуб.

Шат 3

Ахлах сургууль

10–12 анги

Боловсролын онцлог

Япон хэл (N3–N2), мэдээллийн технологид төрөлжсөн ерөнхий боловсрол. 2+2 солилцооны хөтөлбөр, японд үргэлжлүүлэн суралцах боломж.

Сургалтын хөтөлбөрүүд

Гүнзгийрүүлсэн япон хэл, IT (програмчлал, веб, мэдээллийн сан), математик, физик, хими, англи хэл, нийгмийн ухаан.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Япон судлалын клуб, IT хакатон, JLPT бэлтгэл, оюутны зөвлөл, спорт (баскетбол, ширээний теннис), Япон-руу солилцоо.

Бидний 10 соёл

Сурагч бүрд бид өдөр тутамд тулгуурлаж явдаг 10 соёлыг танилцуулж байна.

Мэндлэх, хүндлэх

Дүрэмт хувцас өмсөх, гутлаа солих

Зөв хооллох, Эрүүл мэнддээ анхаарах

Ариг гамтай байх

Цаг баримтлах

Чигч шударга байх

Цэвэр цэгцтэй байх

Олон нийтийн газар биеэ зөв авч явах

Гар утас зохистой хэрэглэх

Ил задгай хог хаяхгүй байх

Япон хэл, соёл

Япон хэлний түвшинт хөтөлбөр

Сургуулийн төгсөгчид Япон руу үргэлжлүүлэн суралцах, япон байгууллагад ажиллах түвшинд хүрэхэд тулгуурлан 3 жилд JLPT N5-аас N3-N2 хүртэлх түвшинд хүргэх системтэй хөтөлбөртэй. Долоо хоногт 4 цагийн япон хэлний хичээл явагдана.

10-р анги

JLPT N5 (Эхлэн суралцагч)

  • Хирагана, катакана үсэг бичих, унших
  • Үндсэн 100+ кандзи
  • Энгийн өдөр тутмын хэллэг (өөрийгөө танилцуулах, цаг, хоол)
  • Япон ёс заншлын танилцуулга, бүх хичээлд 4 цаг/долоо хоног
11-р анги

JLPT N4 (Дунд эхлэл)

  • Кандзи 300+
  • Илүү нарийвчилсан грамматик, өнгөрсөн-ирээдүй цаг хэлбэр
  • Япон уран зохиолоос ишлэл, дуу, кино
  • Хичээлээс гадуур "Bunkyousai" наадамд оролцох
12-р анги

JLPT N3 → N2 түвшин

  • Кандзи 650+
  • Япон руу солилцоонд явах түвшинд бичгийн болон ярианы орчуулга
  • Япон их сургуулийн элсэлтийн шалгалтын дасгал
  • Олон улсын эрх бүхий шалгалтаар чадвараа баталгаажуулна
Төрөлжсөн IT

Мэдээллийн технологийн төрөлжсөн анги

10–11 ангид сурагч төвтэй, оролцоонд тулгуурласан аргачлалаар программчлал, веб технологи, AI, өгөгдлийн шинжилгээний ойлголтуудыг тус сургуулийн дэргэдэх IT-Digital-AI мэргэжлийн сургуультай хамтран заана. Эх сургууль СЭДС-ын Программ хангамжийн мэргэжилтэй 2+2 хөтөлбөрөөр шууд үргэлжлүүлэн суралцаж болно.

Алгоритм ба програмчлал

Логик сэтгэлгээний үндэс, Python/JavaScript хэлээр практик дасгал.

Өгөгдлийн бүтэц

Жагсаалт, харгалзаа, мод болон график бүтцийн ойлголт.

Веб технологи

HTML, CSS, JavaScript ашиглан төсөл хийж, хэрэглэгчийн интерфейс зохиох.

AI болон өгөгдөл

Хиймэл оюун ухааны үндсэн ойлголт, өгөгдлийн шинжилгээний эхлэн суралцах хичээл.

Ногоон Жэйд боловсролын төв

Олон улсад суралцах хувилбар (Ногоон Жэйд)

"Ногоон Жэйд" боловсролын төв нь 2013 оноос Соёл Эрдэм Ахлах Сургуультай хамтран Англи, АНУ, Австрали, Канад зэрэг 10+ улсын 500+ их, дээд сургуультай зуучлал явуулж байна. Жил бүр 6,000+ оюутан зөвлөгөө авч, бэлдсэн сурагчдын 98% нь хүссэн сургуульдаа элсэн ордог. Манай сурагч ахлах ангиа төгсмөгцөө гадаадад үргэлжлүүлэн суралцах бэлэн замыг санал болгож байна.

10+

жилийн туршлага

500+

хамтрагч сургууль

98%

хүссэн сургуульдаа ордог

99%

визний амжилт

Санал болгож буй үйлчилгээ

Kid's English

Бага насны (5+) хүүхдийн англи хэлний 5 түвшний сургалт — олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр.

Junior English

11–14 насны өсвөрийн англи хэлний сонирхолтой сургалт — дүрэм, унших, бичих, ярих, сонсох 4 чадварыг зэрэг хөгжүүлнэ.

General English

Ахлах ангид болон насанд хүрэгчдэд зориулсан 5-шатлалт ерөнхий англи хэлний сургалт — Англи, Монгол багштай.

IELTS бэлтгэл

IELTS-д өндөр оноо авах системтэй бэлтгэл — цаг хуваарилах, оновчтой хариулах дадал суулгана.

NIFY — Олон улсын суурь хөтөлбөр

Австралийн Eynesbury College-ийн Navitas International Foundation Year, Австралид үргэлжлүүлэн суралцахад зориулсан албан ёсны хөтөлбөр.

OXFY — Олон улсын суурь хөтөлбөр

Oxford International Foundation Year — Англид суралцах хүсэлтэй сурагчдад мэргэжлийн багш нар дор их сургуулийн түвшний хичээлийг үзүүлнэ.

Боловсрол зуучлал

500+ их, дээд сургууль, 150–500 мэргэжлээс сонгон тэтгэлэгтэй элсэх зуучлалын үйлчилгээ — материал бүрдүүлэх, өргөдөл явуулах, виз авах хүртэл бүх алхамд дэмжинэ.

Хамтрагч улсууд

Англи · Америк · Австрали · Канад · Швейцар · Хятад · Голланд · Унгар · Сингапур · Япон

Багш нар

Мэргэжлийн багш нар

Бид мэргэжлийн ур чадвар, тогтсон арга зүй, япон хэл соёлын мэдлэг хосолсон чанартай багшийн бүрэлдэхүүнтэй. 100% багш нар нь мэргэжлийн үнэмлэхтэй, олон жилийн туршлагатай.

С. Боожоо

Математикийн багш

"Алтан гадас" одонгоор шагнагдсан

Япон хэлний 2 багш

Эх хэлтэн / JLPT N1

Япон-Монголын соёл, орчуулга судлал

11+ мэргэжлийн багш

Ерөнхий боловсрол

Боловсролын магистр зэрэгтэй

11+

Мэргэжлийн багш

2

Япон хэлний багш

100%

Мэргэжлийн үнэмлэхтэй

50+

Япон зочин багш (СЭДС)

СУРГАЛТЫН ОРЧИН

IT кабинет

Орчин үеийн компьютер, дэлгэц, сүлжээний техник хангамжтай суралцагч төвтэй кабинет.

Номын сан

Япон, монгол хэл дээрх 5000+ номтой; сурагчид JLPT номон материалаар бэлтгэнэ.

Хими, физикийн лаборатори

Бодит туршилт хийх боломжтой шинжлэх ухааны лабораторийн өрөөнүүдтэй.

Япон хэл, IT, чанартай боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн элсэлт нээлттэй.