ЯПОН УЛСАД СУРАЛЦАХААР МОРДЛОО

2026-05-15МэдээAdmin
ЯПОН УЛСАД СУРАЛЦАХААР МОРДЛОО

ЯПОН УЛСАД СУРАЛЦАХААР МОРДЛОО

Манай сургуулийн 10а ангийн сурагч О.Баясгалан, ӨМӨЗО–ноос ирж суралцаж байгаа 12а ангийн сурагч Э.Мөнгөнтовруу нар Япон улсын Нихон Вэлнесс Мияаги ахлах сургуульд суралцахаар болсонд хамт олон найз нөхөд нь туйлын баяртай байна. Энэхүү амжилт нь тэдний уйгагүй хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрөөс гадна багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхийн дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүн билээ. Монгол улсаа төлөөлөн суралцах та хоёртоо сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хамгийн сайхан бүхнийг хүсье.