Бакалавр4 жилИндекс: 023101

Гадаад хэлний орчуулга

Хөтөлбөрийн зорилго

"Япон хэлний орчуулагч" бакалаврын хөтөлбөрөөр япон хэлний аман ба бичгийн орчуулга хийх, бие даан энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах, дорно дахины болон хэл шинжлэлийн судалгааны ажил хийх чадвартай мэргэжилтнийг академик сургалтаар бэлтгэнэ.

Олгох чадвар

  • JLPT N1, N2 түвшний япон хэлний мэдлэг
  • Аман ба бичгийн орчуулгын ур чадвар
  • Хэл шинжлэл, орчуулга судлалын онол
  • Япон үндэстний соёл, ёс зүйн ойлголт

Хичээлийн хөтөлбөр

Дэлгэрэнгүй курсын жагсаалт удахгүй нийтлэгдэнэ.

Ажлын боломж

Япон, Монгол хоёр улсын олон улсын байгууллага, элчин сайдын яам, орчуулгын товчоо, япон хэлний хичээл заадаг сургуулиудад мэргэжлийн орчуулагчаар ажиллана. Япон компаниудын Монгол дахь салбар, экспорт-импортын фирм, аялал жуулчлалын газруудад харилцагч-орчуулагч, дипломат бичиг хэргийн редактор зэрэг албан тушаалд хүртэл шилждэг. Магистрын зэрэгт суралцаж судалгааны ажил эрхэлдэг, эсвэл Япон руу 1+3 / 2+2 хөтөлбөрөөр шилжих боломжтой.