Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Соёл Эрдэм ахлах, дээд сургуулийн багш нар, ажилчид, оюутан сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд тус сургуулийн үүсгэн байгуулагч Макихара Соичи баяр хүргэж үг хэлсэн төдийгүй сурагчдын урлагийн тоглолт болж хичээлийн шинэ жилийн эхний хичээлийн хонх цохисноор сурагчид баяр хөөртэйгээр хичээлдээ орлоо.