Соёл Эрдэм дээд сургууль нь 10 гаруй жилийн өмнө Япон Вэлнэс Спортын их сургуультай соёлын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, энэ хүрээнд хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ жилийн 3 дугаар сард манай дээд сургуулийн дэргэдэх ахлах сургуулийн 30 гаруй сурагч багш нарын хамтаар Япон улстай танилцах долоо хоног аялаж, мөн Япон Вэлнэс Спортын их сургуулийн дэргэдэх ахлах сургуулийн сурагчидтай нөхөрлөн, цагийг үр бүтээлтэй бөгөөд хөгжилтэй өнгөрөөж ирсэн билээ. Ялангуяа корона вирусын халдварын хүнд хэцүү нөхцөлд манай сургуулийн оюутан Япон Вэлнэс Спортын их сургуулийн дотуур байранд хөнгөлөлттэй үнээр байрлаж, маш их тус дэм хүртсэн билээ. Энэ завшааныг ашиглан Япон Вэлнэс Спортын их сургуулийн удирдлага, нийт хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна. Мөн энэ оны 11 дүгээр сарын 7-ны өдөр манай Соёл Эрдэм дээд сургууль болон Япон Вэлнэс Спортын их сургууль нь AI-Дижитал-IT-ийн мэргэжлийн сургуультай 2+2 хөтөлбөрийн оюутан солилцооны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай сургуулийн програм хангамжийн хөтөлбөрийн 2-р дамжааны оюутнууд тус сургуулийн 3-р дамжаанаас элсэх болов. Зураг: AI-Дижитал-IT-ийн мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа (Зүүн гар талаа Япон Вэлнэсс Спортын их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Шибаока Мичио, Соёл Эрдэм дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Макихара Соичи).