Комазава Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Дунд, Ахлах сургуультай хамтран ажиллахаар боллоо

Комазава Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Дунд, Ахлах сургуультай хамтран ажиллахаар боллоо

Соёл Эрдэм Коллежийн дэргэдэх Ерөнхий боловсролын дунд, ахлах сургууль нь гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд Япон улсын Комазава Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Дунд, Ахлах сургуультай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2 сургуулийн сурагчид харилцан туршлага судлах, хэл соёл, ёс заншил, ахуйтай танилцах, урт болон богино хугацааны сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах юм. Цаашид ч хамтран ажиллах сургуулиудынхаа тоог нэмэгдүүлэх, япон монгол хоёр улсын боловсрол болон соёлын харилцааг тогвортой үргэлжлүүлж, өргөжүүлнэ гэдгээ арга хэмжээний үеэр сургуулийн удирдлагууд цохон дурдсан юм🇯🇵🇲🇳
モンゴル文化教育大学附属高等学校と駒沢女子大学中学校・高等学校との間で、高校生包括文化交流協定書の調印式が駒沢女子大学にて執り行われました。
本協定により、今後は駒沢女子大学中学校・高等学校によるモンゴルでの修学旅行の実施や、モンゴル文化教育大学附属高等学校の生徒による同校への短期・長期留学が可能となります。
両校の交流が今後一層発展し、実り多い文化交流が末永く続くことを心より祈念いたします。