2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын Соёл эрдэм сургуулийн анхны 12 дугаар ангийг 16 сурагч амжилттай суралцаж төгсөн бүрэн дунд боловсрол эзэмшин гэрчилгээгээ гардан авлаа. Сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг 100% амжилттай өгч ЭЕШ –д орсон. Элсэлтийн ерөнхий шалгалтаа улс нийслэлийн дундаж онооноос дээгүүр өгч дараагийн шатны их дээд сургуульд элсэн орсон төдийгүй Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтыг амжилттай өгч 6 сурагч N5, 2 сурагч N4 түвшинд шалгагдаж сертификатаа гардан авлаа. Төгсөгч Л.Золжаргал, Г.Ариунзаяа, Б.Золжаргал, Б.Анужин, Э.Энхдөлгөөн, Г.Алтанцоож,Япон улсад суралцахаар явлаа. Мөн суралцаж байх хугацаандаа Япон улс руу сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдахаас гадна зуны амралтаараа сургуулийн жуулчны баазад дадлага хийсэн нь сурагчдын Япон хэлний чадварыг сайжруулалхад ихээхэн нөлөөлсөн.