СУРАГЧ СОЛИЛЦОО

СУРАГЧ СОЛИЛЦОО

СУРАГЧ СОЛИЛЦООНЫ хөтөлбөр

2024.03.08-29

 

Нийслэлийн ерөнхий боловсролын Соёл эрдэм ахлах сургуулийн 3 багш 26 сурагчид СУРАГЧ СОЛИЛЦОО- ны 21 хоногийн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Ибарака мужийн Касама хотын Нихон Вэлнэс ахлах,дунд,  Томобэ дунд сургуулиар зочлон  сургуулийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлан аяны богц дүүрэн амжилттай явж ирлээ.

Сурагчид Япон орны соёлтой танилцсанаар бусдыг хүндлэх, цаг баримтлах, бие даан суралцах, орчиндоо дасан зохицох чадвараа ахиулсан төдийгүй япон хэлний ярианы чадвараа дээшлүүлэв.

Бид энэхүү хөтөлбөрөө “Япон орны ахуй соёлтой бодитоор танилцсан,  маш үр дүнтэй хөтөлбөр боллоо” гэж дүгнэж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд   Япон ахлах сургуулийн үе тэнгийн сурагчидтай нэг баг болж урлаг спортын олон арга хэмжээнд оролцож олон шинэ найз нөхөдтэй болсон төдийгүй  сурагч насны бас нэгэн дурсамжтай, ихийг мэдэрч, ихийг сурсан ер бусын аялал байлаа.

Ийм сайхан аялалд биднийг урьсан “Соёл Эрдэм” ахлах сургуулийн үүсгэн байгуулагч Макихара Соичи болон биднийг үргэлж дэмждэг багш нар, аав ээждээ баярлалаа.