Захиралын мэндчилгээ

Л.Эрдэнэцэцэг -  Гүйцэтгэх захирал

Л.Эрдэнэцэцэг

Гүйцэтгэх захирал

2023-2024 оны хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа дуусч тэмүүлсэн өөдрөг үзэл,өрнүүн тэмүүлэлтэйгээр 2024-2025 оны хичээлийн жилээ угтаж байгаа та бүхэндээ хичээлийн шинэ жилийн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Өнгөрсөн хичээлийн жилд манай хамт олны хувьд амжилт бүтээлээр дүүрэн байж Соёл Эрдэм ахлах сургуулийн үйл ажиллагааны цар хүрээ сурагчдын идэвхи,эцэг эхийн оролцоо өндөр байсан зэрэг нь сургуулийн нэр хүнд багшийн ажиллах хүсэл зоригийг нэмэгдүүлж байсныг онцлон хэлэхэд таатай байна.

Ирэх хичээлийн жилд бид бүхний хувьд зорилго зорилтоо биелүүлсэн амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт миний бие та бүхний нэгэн адил итгэл төгс байна.

Шинэ хичээлийн жилдээ халуун дулаан уур амьсгалтай хамт олон байж хичээнгүй хүүхэд нэг бүрийг хөгжүүлэн хүн бүр эрүүл чийрэг,эрдэм боловсролтой ажил үйлс нь өөдрөг аз хийморь цог золбоотой явахыг хүсэн ерөөе!