23 дахь япон хэл, соёлын баяр амжиллтай болж өндөрлөлөө

  • Нүүр хуудас
  • 23 дахь япон хэл, соёлын баяр амжиллтай болж өндөрлөлөө

23 дахь япон хэл, соёлын баяр амжиллтай болж өндөрлөлөө

“Соёл-Эрдэм” дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүнкёосай” соёлын баяр 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Уг наадам япон хэл, япон соёлыг сурталчлахаас гадна оюутнууд япон хэл хэрхэн сурч мэдсэнээ тайлагнадаг чухал арга хэмжээ юм. Энэ жил I ангийн оюутнууд найрал дуу болон хамтлаг дуу, II анги найрал дуу, жүжгийн төрөл, III ангийн оюутнууд уран илтгэлээр тус тус өрсөлдлөө. Мөн IV ангийн оюутнууд нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад би баян байсан” шүлгийг монгол, япон хэлээр уран уншиж сонирхууллаа.